sonin.mn

БОГОТА. /BBC/. Колумбын эрх баригчид болон Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчний /КХЗХ/ босогчдын хооронд хийж буй хэлэлцээний цаашдын хувь заяа босогчдод барьцаалагдсан армийн генералын байдлаас шалтгаална гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос даваа гарагт нотолжээ.

Бригадын генерал Рубен Дарио Альсатег КХЗХ-ий цэргүүд тус улсын Чоко мужид хулгайлсан юм. Сантосын хэлснээр, энхийн үйл явцыг баримталж буйгаа босогчид харуулах ёстой байна.

Хулгайлагдсан генералыг эрж хайх ажиллагаа Колумбын Номхон далайн эрэг хавийн нутагт үргэлжилж байгаа аж. Колумбын Ерөнхийлөгч урьд нь КХЗХ-тэй хоёр жил хийж буй энхийн хэлэлцээгээ генералыг хулгайлагдсаны дараа шууд зогсоосон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: