sonin.mn

МИНСК. /ITAR-TASS/. Минскт болсон Орос, Беларусийн Гадаад хэргийн сайд нарын хамтарсан хуралдааны үеэр, Өрнөдийн хориг арга хэмжээний бодлогод хоёр орон зохих хариу арга хэмжээ авах хэрэгтэй гэж Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей мэдэгджээ.

"Беларусь улсад 2011 онд Европын Холбоо виз болон санхүүгийн хориг арга хэмжээ авсан. Одоо Орост хориг арга хэмжээ авлаа" гэж сайд мэдэгдэв.

"Үнэндээ, энэ нь зохих хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай харилцааны хэлбэр бөгөөд ирээдүйн төлөө тэнцвэртэй шийдлийг олж хэрэгжүүлэх хэрэгтэй юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг