sonin.mn

АН-аас Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлсэн бөгөөд энэ асуудлаар МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөл өчигдөр бүтэн өдөржин хуралдсан. Эх сурвалжаас авсан мэдээгээр МАН-ын бүлгийн хуралдаанд 25 гишүүн сууснаас Ч.Сайханбилэгийг 19 нь  дэмжжээ.

Тэгвэл Удирдах зөвлөлийн хуралдаанд 19 хүн оролцсоноос  долоо нь дэмжиж, 12 нь эсэргүүцсэн байна. Ийнхүү АН-тай хамтарч  засаг барих болон Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ч.Сайханбилэгийн асуудлаар МАН дотроо хоёр хуваагдаад байна.

О.Сар

Эх сурвалж: news.mn