sonin.mn

Сүүлийн өдрүүдэд төрийн ордны хонгилоор хааяа нэг харагдах эрхэм гишүүд телевизийн камер, сонины сэтгүүлчдээс болж л өгвөл зугатаагаад байгаа. Урьд уриалгахан гэгч нь яриа өгдөг байсан эрхмүүд “Цаана чинь юу ч болж мэдэхээр байхад хаа хамаагүй урьд нь дүгнэлт хийж хэл аманд орооцолдоод яах вэ” гэсэн юм яриад гүйгээд байх болов.

Өчигдөрхөн УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдэнд уг нь их л яриасаг нэгэн “МАН-ынхныг харвал Сайханбилэгийн асуудал сунжрах шинжтэй. Юу ч болж магадгүй. Эднийг харж байж дараа нь дэлгэрэнгүй ярилцлага өгье” гэчихээд торжигнотол гүйгээд явчихав.

Ер нь төрийн ордонд “Их тулааны өмнөх нам гүм” ноёрхож эрхэм гишүүд илүү дутуу юм ярьж дараа нь асуудалд орчихно гээд нуувчиндаа орцгоожээ. Төрийн ордон, төрийн ажил нэг иймэрхүү л янзтай үргэлжилж байна даа.

Эх сурвалж: