sonin.mn

Монгол­­ын улс­төр­ийн дампуурал намжих байтугай, дахиад бужигнаж эхлэх нь тодорхой болов. Сонин хэвлэх үйлдвэр рүү шилжихийн өмнөхөн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжихгүй байх шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр оройн 8:40 цагт МАН-ын Удирдах зөвлөл “Ямар ч байсан Ч.Сайханбилэг л биш” гэсэн нэгдсэн шийдвэрт хүрснийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хамгийн түрүүнд жиргэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн FB хуудаснаа "АН-аас МАН-д хандан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн хариуг өгөх шийдвэрийг гаргалаа" хэмээн мэдээлсэн юм.

Ингэснээр АН-ын эсэргүү 10, Бие даагчдын зөвлөлийн гурав, МАН-ын бүлгийн гишүүд нэгдэж Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар тодрох гэсэн Ч.Сайханбилэгийн сайхан мөрөөдөлд “үгүй” гэсэн хатуухан хариулт өгөх нь тодорхой боллоо. Тэр Ерөнхий сайд болохгүй нь ээ.

Эх сурвалж: