sonin.mn

Хууль зүйн яамны Төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монголд айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын дэд дарга Лай Камкун тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Хууль зүйн яаман дээр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Хууль зүйн яамны Төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хүн худалдаалах гэмт хэрэг­тэй тэмцэх, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн тэргүүний хувьд Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, гэрч хохирогчийг хам­гаалах чиглэлээр хийгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэл, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж харилцан санал солилцсон байна.

Эх сурвалж: