sonin.mn

ИЕРУСАЛИМ. /Xinhua /. Иерусалимын еврейн сүм рүү мягмар гарагт хоёр палестин дайран орж, буу болон сүх барин мөргөлчдөд халджээ. Үүний улмаас дөрвөн израиль амь үрэгдэж, дөрвөн хүн нэлээд хүнд шарх авчээ.

10 гаруй еврей залбирал үйлдэж байхад энэ халдлага болсон байна. Хэргийн газарт очсон цагдаа халдагчдыг буудан хөнөөсөн гэж цагдаа нар мэдэгдэв.

“Миний эргэн тойронд байгаа хүмүүс халдах болов уу гэж би үргэлж айдаг болсон” гэж нэг оршин суугч ярилаа.

Еврейчүүдэд халдах сэдлийг төрүүлсэн гэж Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, “ХАМАС” бүлэглэлийн босогчдыг Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху буруушаажээ.

Еврей мөргөлчид залбирал үйлдэхээр лалынхны мэдэлд байдаг ариун сүм рүү өнгөрсөн сард хүчээр орсноос хойш Иерусалимд байдал хурцадсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Баруун Эргийн нэг тосгоны сүмд халдлага болж, гал тавьсан билээ. Палестинчууд энэ халдлагад еврейчүүдийг буруутгаж байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: