sonin.mn

ТЕЛЬ-АВИВ. /ITAR-TASS/. Иерусалимын еврейн сүмд мягмар гарагт халдлага үйлдсэн хоёр террористын байшинг эвдэж нураах, мөн сүүлийн долоо хоногуудад халдлага үйлдсэн террористуудын байшинг буулгах ажлыг түргэтгэх тушаалыг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өгчээ.

Террористуудын байшинг эвдэж сүйтгэх аргыг Израиль улс палестинчуудын хоёр дахь бослогын жилүүдэд буюу 2001-2005 онд хэрэглэж байжээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, энэ хугацаанд Израилийн цэргүүд Палестины террористуудын 700 орчим байшинг нураасан байна.

Энэ аргыг сэргээх шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Палестины хэт давруу үзэлтнүүд Иордан голын Баруун эрэгт Хеврон хотын ойролцоо израильчуудыг буудсаны дараа зургадугаар сард гаргажээ.

Цэргүүд мөн зургадугаар сарын 12-нд Баруун эрэгт Израилийн өсвөр насны гурван хүүхдийг хулгайлж, хөнөөсөн хэрэгт оролцсон ХАМАС хөдөлгөөний идэвхтнүүдийн байшинг зун нураасан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: