sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. Баруун Африкт борооны улирал дууссан ч “Эбола” вирус цааш тархаж болзошгүй гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн тэргүүн анхаарууллаа.

 “Эбола” вирус Баруун Африкт, голдуу Гвиней, Либери болон Сьерра-Леонд хэдэн мянган хүнд халдварлаж, амь насанд нь хүрсэн юм.  Малид “Эбола”-гаар нас барсан анхны тохиолдол өнгөрсөн сард бүртгэгдсэн билээ.

Тус төвийн захирал Томас Фриеден мягмар гарагт улсынхаа төлөөлөгчдийн танхимын салбар хороонд “Эбола”-гийн байдлыг танилцуулжээ.

Түүний хэлснээр, борооны улирал дууссан ч “Эбола”-д нэрвэгдсэн улсуудын аялагчдын урсгалын улмаас Баруун Африкийн бусад хэсэгт  энэ вирус тархах эрсдэл нэмэгдэж магадгүй.

“Эбола”-гийн тархалтыг зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэг илүү хүчин чармайлт гаргаж, тусламж дэмжлэгээ өргөжүүлэх шаардлагатай байна гэж тэрбээр хэлсэн байна.

10 дугаар сарын эцсээс хойш Баруун Африкаас 2000 гаруй хүн АНУ руу нэвтэрчээ. Гэхдээ тэдний дотор халдвартай хүн байгаагүй.

Улсад нь ирснээсээ хойш гурван долоо хоног өдөр бүр халуунаа хэмжиж, эрүүл мэндийн албаны хүмүүст мэдэгдэж байхыг “Эбола”-д хамгийн их нэрвэгдсэн дөрвөн улсын аялагчдад АНУ-ын эрх баригчид уриалж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: