sonin.mn

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:

ДЭЛХИЙ ДАХИНД:  

Эбола вируст халдварын тархалт 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 314 тохиолдлоор нэмэгджээ

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад тус вируст халдвар бүртгэгдэж, 14479 хүн өвчилснөөс 5226 (36%) хүн нас барсан байна.

11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна.

Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байгааг ДЭМБ-аас мэдээлж байна. Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш 4 шинэ тохиолдлоор нэмэгджээ.

Мали улсад нийт 6 тохиолдол бүртгэгдсэний 5 нь нас барсан байна. Эдгээрийн 2 нь эрүүл мэндийн ажилтан байсан байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 384 хүнийг илрүүлсэн бөгөөд үүний 96 нь эрүүл мэндийн ажилтан байна.

Эх сурвалж: ДЭМБ

БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вирусын халдвараар 177 хүн нас баржээ

БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вируст халдвар 2013 оны 04 дүгээр сараас эхлэн бүртгэгдсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус вируст халдвараар шинээр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсныг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.

Одоогийн байдлаар /2013 оны 04 дүгээр сараас хойш/ тус вируст халдварын нийт 458 тохиолдол бүртгэгдэж, 177 хүн нас барсан бөгөөд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Малайз улсад тус тус бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв