sonin.mn

ХОНКОНГ. /ВВС/. Босгосон бэхлэлтүүдийг нь зайлуулсны дараа лхагва гарагт Хонконгийн ардчиллыг дэмжигч эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлджээ.

Ардчилсан сонгууль явуулахыг шаардаж буй оюутнууд тэргүүтэй эсэргүүцэгчид хотынхоо төвийн дүүргийн гурван гол замыг хааж, 50 гаруй хоног суулт хийж байгаа билээ.

Лхагва гарагт эсэргүүцэгчид хууль тогтоох зөвлөлийн цогцолборын ойролцоох бүсэд цугласан байна. Тэд тус барилгын шилэн хаалгыг эвдэхийн тулд бэхэлгээний төмрөө ашиглажээ.

Үүний улмаас цагдаа нар 300 гаруй жагсагчтай мөргөлдсөн байна.

Хонконгийн Дээд шүүхийн шийдвэрийн дагуу мягмар гарагт бэхлэлтүүдийг зайлуулсан юм. Энэ шийдвэрийн хариуд өнөөдөр ч эсэргүүцлийн жагсаал болох төлөвтэй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: