sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден зүүн нутгийнх нь аюулгүй байдлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт Украинд айлчилна.

Байден өнөөдрөөс ням гарагт хүртэл Украинд айлчлах аж. Дараа нь тэрбээр Марокко болон Туркт айлчилна.

Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд сонгууль явуулсантай холбогдуулан  зүүн нутгийнхаа мужуудад цэрэг нэмж байрлуулахаар Украины Ерөнхийлөгч Петр Порошенко шийдсэн юм. Салан тусгаарлах үзэлтнүүд бүрэн хэмжээний байлдааны ажиллагааг хэзээ ч үргэлжлүүлэхэд бэлэн шинжтэй байна.

Порошенкотой Байден энэ хямралын тухай хэлэлцэх ажээ.

Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай АНУ-ын дэд Ерөнхийлөгч “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг хэрхэн дарах арга замыг хэлэлцэнэ.

Туркийг шүүмжилсэн мэдэгдэл хийсэндээ Эрдоганаас Байден өнгөрсөн сард уучлалт гуйсан билээ. Босогчдын цэрэгжсэн энэ бүлэглэлд нэгдэхийн тулд гадаадын олон хүн Турк болон Сири хоорондын хилийг давж байна гэсэн мэдээллийг тэрбээр хөндсөн юм.

Эрдогантай Байден харилцаагаа зөөлрүүлж, “Лалын улс”-ыг устгахад чиглэсэн хоёр улс хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцож чадах эсэх ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: