sonin.mn

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх шинэ арга хэмжээ боловсруулж байна.

Хоёр улирал дараалан есдүгээр сар хүртэлх гурван сард Японы эдийн засгийн өсөлт унасан байна. Японы Засгийн газрын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөлд Ерөнхий сайд Абэ шинэ хувилбар гаргах үүрэг өгчээ.

Иений ханш унасны улмаас эрчим хүчний өндөр төлбөр төлж буй хэрэглэгчид болон бизнесийн хүрээнхэнд туслах асуудлыг тэд хэлэлцэх ажээ. Энэ жилийн эцсээр эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээний шинэ багц гарна гэдэг Засгийн газар найдаж байна. Энэ санхүүгийн жилийн төсвийн тодотголд уг арга хэмжээг багтаана. Төсвийн тодотгол 25 тэрбум долларт хүрч болзошгүй байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: