sonin.mn

САН-ПАУЛУ. /АР/. Бразилд мансууруулах бодисын наймаанаас олсон мөнгийг угаасан хэргээр шийтгүүлсэн домогт хөл бөмбөгчин Пелегийн хүүг баривчилжээ. Ийнхүү шүүх Эдиньо гэдэг нэрээрээ алдартай Эдсон Шолби Насиментыг чөлөөтэй байх шийдвэрийг хүчингүй болгожээ.

Өмгөөлөгчид дээд шатны шүүхэд давж заалдаж болно гэж шүүгч Сюзанн Перейра тэмдэглэжээ. Шинэ шийдвэр гарах хүртэл Эдиньог цагдан хорино гэж тэрбээр хэлсэн байна. Үйлчлүүлэгчийг нь нэн даруй суллахыг шаардахаар төлөвлөж буйгаа өмгөөлөгчид хэдийн мэдэгджээ. Хүүг нь баривчилсан талаар Пеле хараахан тайлбар өгөөгүй байна гэж түүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Мансууруулах бодис наймаалагчдын мөнгийг угаасан хэргээр Эдиньо энэ оны тавдугаар сарын сүүлээр 33 жилийн ял сонсчээ. Хүүгийнх нь хэргийг хянан хэлэлцэх үед Пеле давж заалдсанаар, баривчлаагүй байна.

Эдиньо 1990-ээд оны үед эцгийнхээ дэлхий даяар түгсэн нэр алдрыг олж авсан “Сантос” клубт тоглож байв. 1999 онд мэргэжлийн хөл бөмбөгөөс явахаасаа өмнө тэрбээр “Португеза Сантиста”, “Сан-Каэтано” болон “Понте-Прета” багийн бүрэлдэхүүнд тоглож амжсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: