sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн гуравдугаар хорооны баталсан, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж Сири улсыг буруушаасан тогтоолыг Орос дэмжээгүй байна.

Саудын Арабын өргөн барьсан тогтоолыг НҮБ-ын 125 гишүүн дэмжиж, 13 орон эсэргүүцсэн бол бусад 47 улс түдгэлзсэн байна.

Уг тогтоол “зөрчилдөх, үл итгэх уур амьсгал” бий болголоо. Олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлтаа нэгтгэж, Арабын Бүгд Найрамдах Сири Улс дахь мөргөлдөөнийг намжааж, энх тайван тогтоох хэрэгтэй байгаа үед ийм тогтоол гаргалаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хүний эрхийн газрын захирал Анатолий Викторов мэдэгджээ.

“Шаардлагагүй үед Сирийн Засгийн газарт хариуцлага тооцсоноор тогтоол гаргасан улсууд улс төрийн болон дипломат арга замаар асуудлыг зохицуулах логикийн эсрэг үйлдэл гаргалаа, гэхдээ гадаадын сөрөг хүчнийг тус улсын эрх баригчидтай хэлэлцээ хийлгэхээр шахах хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: