sonin.mn

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэр­гvvтэй төлөөлөгчид ОХУ­-ын нийслэл Москва хотод айлчилж байна. Ма­най төлөөлөгчид уржигдар Москва хотын Думын тэргvvн Алексей Шапошниковтой уулзан, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Мөн талууд ирэх онд Москва хотноо Монголын ард тvмэнд зориулсан хөшөө барих талаар ярилцсан байна.

Дэлхийн Хоёрдугаар дайнд ЗХУ-ын талд орж, хамгийн их тусламж vзvvлсэн орон бол Монгол юм. Тийм болохоор Алексей Шапошников “Дэлхийн хоёрдугаар дайнд Фашист Германыг ялахад vнэлж баршгvй хувь нэмэр оруулсан Монголын ард тvмэнд зориулсан хөшөөг Москва хотноо барих нь бидний хувьд маш чухал vйл явдал. Москва хотын захиргаанд хvсэлт гаргана” гэж мэдэгджээ.

Хөшөөг хэзээ, хаана барих нь одоогоор тодорхойгvй байгаа бөгөөд Москва хотын Дум хэлэлцэн шийдэх аж. Хариуд нь манай талаас Улаанбаатар хотод Москвагийн гудамж байгуулах санал тавьлаа.

Д.Баттулга “Манай хотод Сөvл, Бээжин, Анкарагийн нэрэмжит гудамж байдаг. Москвагийн гудамж­тай болох хvсэлтэй байна” гэснийг Оросын тал дэмжин, бололцоо гарвал Москвагийн гудамж биш Москвагийн нэрэмжит өргөн чөлөө байгуулах болно гэж дэмжсэн байна.

Эх сурвалж: