sonin.mn

Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголбанк, ҮХААЯ-тай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан танаас цөөн хэдэн асуулт асууя. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш эдийн засагт нөлөөлсөн бодит үр дүн юу байв?

-Засгийн газар Монголбанктай хамт ран зарласан гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр цаг хугацааны хувьд оновчтой зөв болсон.

Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, газар тариалан нь улирлын шинж чанартай, жилдээ нэг удаа л тариалалт хийж, нөөц бүрдүүлэн бүтэн өвөл хаврынхаа хэрэгцээг хангадаг онцлогтой.

Өмнөх жилүүдэд өвөл, хаврын энэ хэрэгцээнд зориулж их хэмжээгээр мах, хүнсний ногоо бэлтгэн нөөцөлж байгаагүй ченжүүд өөрийн эх үүсвэр, хадгалах боломжоосоо хамаарч бага хэмжээгээр бэлтгэн нийлүүлж байсан нь үнэ өсөх хомсдол үүсэх шалтгаан болж байсан юм

-Хөтөлбөрт хэрхэн яаж хяналт тавьдаг вэ?

-Хөтөлбөрийн хэргэжилтэд Засгийн газар, Монголбанк, иргэдийн зүгээс хяналт тавин ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгч талууд хийж бүтээсэн зүйлээ зөвхөн төрийн байгууллагад тайлагнахаас гадна иргэддээ үйлчлэн үйл ажиллагаагаа дүгнүүлж эхлээд байна.

Тухайлбал: “Тэнгэр плаза” хадгалалт борлуулалтын иж бүрэн цогцолбор худал дааны төв нээлттэй ярилцлага хийж, төслийн үр дүнг танилцуулж байгаа харагдсан Махны нөөц бүрдүүлэх, түүний хэмжээ чанар, хадгалалт, худалдан борлуулах үйл ажиллагаанд ҮХААЯ, арилжааны банкууд Онцгой байдлын ерөнхий газар, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар зэрэг холбогдох байгууллагууд байнгын хяналт тавьж ажилладгаас гадна Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын махны холбоо зэрэг төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг.

-Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан компаниуд зээлээ хугацаанд нь төлж байгаа юу?

-Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 116 аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргаснаас 38 нь гэрээ байгуулж, 20 гаруй нь мөнгөө авсан байдаг. Мөнгөө аваагүй аж ахуйн нэгж ч байгаа.

Үүнээс төлөлт эхэлсэн аж ахуйн нэгж нэлээн хэд байгаа. Бодит байдлыг харахад төсөл зарлагдах үеэс төсөл хэрэгжүүлэх үеийн эдийн засгийн үзүүлэлт суларч сөрөг үзэгдэл гарч байна. Тухайлбал, Төсөл хэрэгжүүлэгч нь үйл ажиллагаагаа явуулахдаа ам.долларын ханшийн алдагдалд орсон, мөн худалдан авах чадвар унасан зэрэг эдийн засгийн таагүй үзэгдэл нь төсөл хэрэгжүүлэгчид дарамт үүсгэж байгаа.

Гэвч төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд төлөлтөө хийж байна. Харин нөөцийн мах бэлтгэлийн тухайд хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг борлуулалт хийсэн тухай сар бүр арилжааны банкуудаар дамжуулан эргэн төлөлт хийж Монголбанкинд төвлөрүүлэн тухайн оны долдугаар сар гэхэд бүрэн төлж дууссан байдаг.

-Монгол Улсын махны нөөц өмнөх жилүүдтай харьцуулахад хэр нэмэгдсэн бэ?

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үгийг санах хэрэгтэй. Махны нөөц манай улсад байгаа. Харин сав, түүнд хадгалсан махыг борлуулах тогтвортой борлуулалт, логистикийн механизм бүрдээгүй байна. Ямар ч байсан саваа бэлтгэх ажил хийгдлээ.

Хөтөлбөрийн хүрээнд “Траст трейд”, “Саян уул”, “Монтува”, “Хүнс комплекс”, “Тэнгэр плаза”, “Хатансүйх” гэх мэт олон аж ахуйн нэгж байгууллага шинээр мах шулж ангилан, савлах цех, худалдан борлуулах төв, зориулалтын хөргөлттэй агуулах барьж ашиглалтад оруулсан.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол өнөөдөр махны үнэ хэд хүрэх байсан бэ?

-Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 12.0 мян.тн, Дархан, Эрдэнэт хотод тус тус нэг мян.тн нийтдээ 14.0 мян.тн мах бэлтгэж махны хомсдол үүсдэг сарууд болох 12-8 дугаар сарын хооронд борлуулдаг Нөөцийн хямд махыг зах зээлд гаргаснаар албан бус сектор буюу ченжүүдийн хооронд өрсөлдөөн үүсэж үнийг тогтворжуулсан.

Хэрвээ нөөцийн мах бэлтгээгүй бол махны үнэ 10.0 - 15.0 мянгад хүрэх байсан байх Албан секторт мах, хүнсний ногооны борлуулалтыг НӨАТ-аас чөлөөлснөөр өрсөлдөх чадвар улам сайжирч гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ улам буурахаар байна.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр цаашид хэр удаан үргэлжлэх вэ?

-Хөтөлбөрийг зогсоовол одоогийн бэлдэж байгаа 14.0 мян.тн мах, 180 гаруй мянган тонн хүнсний ногоог ченжүүд нөөцөлж борлуулах эргэлтийн хөрөнгө, мате риаллаг бааз байхгүй тул нөөц бүр дүүлж чадахгүй.

Цаашид үнийн огцом өсөл тийг тогт воржуулж, эцсийн хэрэглэгчид очих үнийн дарамтыг бууруулахын тулд хөтөлбөрийг үргэлж лүүлэн хэрэгжүүлэх нь зөв юм. Одоогоор мах бэлтгэдэг аж ахуйн нэгж байгууллагуудад эргэлтийн хөрөнгө, зузаатгал дутмаг байгаа учраас заавал төр оролцож төрийн дэмжлэгтэйгээр, хувийн хэвшил төрийн хамтын ажиллагаан дээр хамтдаа шийдэх нь зүйтэй.

Тэгэхээр энэ хөтөлбөрийг иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болтол дунд болон урт хугацаанд үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Үүнийг УИХ, Засгийн газар, Монголбанк дэмжин ажиллах нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Заяа

Эх сурвалж: