sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, энэ сарын 16-ны байдлаар “Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүний тоо 5420 болж, 15 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал, Сьерра-Леонд халдвар авсан 533 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Урьд нь нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, 14413 хүн “Эбола”-гийн халдвар авснаас 5177 нь нас баржээ. Халдвар авсан болон нас барсан дийлэнх нь тохиолдол Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад ногдож байна.

Д.Жаргал

Эх сурвалж: