sonin.mn

МОСКВА. /ВВС/. Украинд нөлөөгөө нэмэгдүүлэх оролдлого хийж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путин АНУ-г дахин шүүмжиллээ.

Лхагва гарагт ОХУ-д суугаа АНУ-ын шинэ Элчин сайд Жон Теффт болон бусад улсын элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ Путинд өргөн барьсан юм. Тэр үеэр Элчин сайд Жон Теффтэд ОХУ-ын төрийн тэргүүн ингэж хэлсэн байна.

Путины хэлснээр, бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх, эрх тэгш түншлэл болон дотоод хэрэгт үл оролцох зарчимд тулгуурлан АНУ-тай хамтран ажиллахад ОХУ бэлэн.

Олон улсын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх гүрнүүдийн хувьд ОХУ болон АНУ-д онцгой хариуцлага ногддог гэж Путин хэлжээ.

ОХУ-ыг хүчээр эрхшээлдээ оруулахыг оролдож байна гэж мягмар гарагт АНУ-ыг  Путин буруушаан, ийм оролдлого хэзээ ч амжилт олохгүй гэж анхааруулсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: