sonin.mn

НҮБ. /Reuters/. Улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хөхүүлэн дэмжихийн тулд залуучуудын боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулахыг НҮБ-ын Хүн амын сан уриалж байна. НҮБ-ын Хүн амын сан мягмар гарагт ”Дэлхийн хүн амын байдал-2014” тайлангаа гаргажээ.

Уг тайланг гаргахдаа дэлхийн долоон тэрбум 244 сая хүний дөрөвний нэг хувийг эзэлдэг 10-24 насны 1,8 тэрбум залуу хүнд гол анхаарлаа хандуулсан байна. Энэ залуус ирээдүйг өөрчлөх боломжтой гэж уг тайланд бичжээ. Мөн энэ залуусын 89 хувь Ази болон Африкийн буурай хөгжилтэй улсуудад амьдарч байна.

Дэлхий дахинд 57 сая орчим хүүхэд, залуус сургуульд сурч чадахгүй байгаа бол, 10-19 насны хоёр сая орчим хүүхэд ДОХ-ын халдвартай байна. Мөн  өдөрт 18-аас доош насны 40 мянга орчим хүүхэд аргагүйн эрхэнд гэрлэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: