sonin.mn

НҮБ. /Xinhua/. Энэ он гарснаас хойш 10 мянга орчим ирак, амь үрэгдэж, 20 мянган хүн гэмтэж бэртсэн гэж НҮБ мэдэгдэн, “Лалын улс” хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлийн үйлдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах хороог Ирак руу илгээхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

"Лалын улс" итгэмээргүй гэмт хэргүүд үйлдсэн гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Зейд Раад Аль-Хуссейн мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр Иракийн байдлыг танилцуулахдаа хэлсэн юм.

Түүний хэлснээр, “Лалын улс”-ын үйлдсэн гэмт хэргүүд хүмүүсийг үй олноор нь хоморголон устгасантай адил байна.

Г.Доржханд

Эх сурвалж: