sonin.mn

ТАЛЛИН. /АР/. Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдэх гарцыг ОХУ-тай хамт хайх нь чухал гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Эстоны төрийн мэдлийн телевизийн сувгаар мэдэгджээ.

“Мөргөлдөөнийг хэлэлцээ хийх замаар шийдэх энхийн шийдэл хайхыг бид оролдох ёстой. ОХУ-д энхийн хэлэлцээрийн хэсэг болох эсвэл тусгаарлагдах замын аль нэгийг сонгох сонголт бий. ОХУ-ыг бид энхийн хэлэлцээрт оролцохыг урьж байна” гэж Столтенберг Эстонид айлчлахынхаа өмнө хэлсэн байна.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Эстоны өөр нэг хэвлэл “Delfi” сонинд ярилцлага өгөхдөө, Минскийн гэрээг зөрчсөн, мөн Европын аюулгүй байдлын тогтолцоог нураасан гэж ОХУ-ыг дахин буруутгасан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: