sonin.mn

Тун саяхан гаргасан дэлхийн супер компьютерийн топ 500-гийн жагсаалтанд Хятадын Батлан хамгаалах шинжлэх ухаан техникийн их сургуулийн зохион бүтээсэн "Тяньхэ 2" супер компьютер секунд бүрд 33.86 мянган триллион удаа тооцоолон бодох хурдаараа дөрөв дэх удаагаа түрүүлжээ.

Үүний дараахан Америкийн эрчим хүчний яам 300 сая ам.долларын хөрөнгө оруулж, тооцоолон бодох хурд нь "Тяньхэ 2"-оос 3-5 дахин их хоёр супер компьютер зохион бүтээнэ гэдгээ саяхан мэдэгдэв.

"Тяньхэ 2" супер компьютерийн хурдыг бодитоор жишээлбэл нэг цагт тооцоолон бодох хурд нь 1 тэрбум 300 сая хүн тооны машинаар 1000 жил бодсонтой тэнцэх ажээ. Үүнийг ашиглах талаар зурж төлөвлөсөн судлаач Хү Чин фэн хэлэхдээ, -C919 нисэх онгоцны нарийн тоо, системийг тооцоолж, дэлхийд анх удаа оновчтой, том тоог загварчлан гаргаж, дотоодод зохион бүтээж үйлдвэрлэх том нисэх онгоцонд чухал тоо баримтыг олгожээ.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн Шанхайн эм бэлдмэлийн судалгааны газар үүнийг ашиглан, 600 гаруй эмийг биеийн дотор гадна шалган туршиж үнэлгээ өгч, хорт хавдар, элэгний өвчин зэрэг хөнөөлт өвчин эмгэгийг эмчлэхэд шинэ эмээр хангажээ. Хамгийн гол нь Америк Герман зэрэг олон улстай хамтран ажиллаж байгаа явдал юм" гэв.

Супер компьютер маш өргөн хэрэглээтэй, хүн төрөлхтөнд асар их боломж олгож байгаа учраас олон орон өөрийн супер компьютерээ хөгжүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Дэлхийн топ 500 супер компютерийн жагсаалтыг нийтлэхээс өмнө, бодлогын хурдаараа дэлхийд 2-рт жагсаж байгаа Америкаас "Шүрэн" хөтөлбөрийг нийтэлж, 325 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх замаар хоёр супер компютер үйлдвэрлэх ба түүний бодлогын хурд нь "Тяньхэ-2"-оос 3-5 дахин их болох юм гэж мэдэгджээ. Супер компютерийн хөгжлийн салбарт Америк, Хятад хоёр ширүүн өрсөлдөж байгаа юм.

Шү Гуан хэмээгч мэргэжлийн өндөр үзүүлэлттэй компьютерийг Хятадын батлан хамгаалалт, геологи, газрын тосны хайгуул зэрэг салбарт хэрэглэхээр барахгүй нийгмийн олон талт амьдралд өргөнөөр ашиглаж байна.

Өдөр бүрийн цагагаарын урьдчилсан мэдээ, автомашны зураг төслийн явц дахь мөргөлдөх зэрэг аюулгүйн хэмжилт туршилтын үйлдэл зэрэгт супер компютерийг өргөн ашигладаг. Бээжингийн зуны олимпийн наадмын нээлтийн ёслолд, Хятадын уул усны эвхмэл зураг аажмаар дэлгэгдэж байсныг та санаж байнауу? Шү Гуан компаний ерөнхий захирлын орлогч, ноён Ша Чао Чюнь танилцуулахдаа, түүнд өндөр үзүүлэлттэй компютерийн "супер" бодлогын хувь нэмэр агуулагдаж байгаа юм гэжээ.

Өдгөө том ДАТА, үүлэн тооцоо зэрэг интернет сүлжээний техникийн хөгжил, супер компьютерын хэрэглээ газар авч байна. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Компьютер техникийн судалгааны газрын Өндөр хүчин чадалтай компьютерийн судалгааны төвийн орлогч дарга Хүө Жиган хэлэхдээ,

Өндөр хүчин чадалтай компьютер Хятадын хөгжлийн ирээдүйд маш өөдрөг сэтгэдэл төрүүлж байна. "Тяньхэ-2" ТОП-500-д дахиад 1-р байр эзэллээ, би үүнд маш их баярлаж байна. Супер компьютерийг хөгжүүлэх асуудлын тухай бид Тяньхэ, Шү Гуан, Шэньвэй зэрэг системийн хөгжлөөр дамжуулан Хятадын өндөр хүчин чадалтай компьютер, аль эсвэл мэдээлэлжүүлэлтийн техникийн төвшнийг бүх талаар дээшлүүлж болох юм гэжээ.

Том оврын нисэх онгоц үйлдвэрлэхэд тоо бүртгэл олгох, газар хөдлөлтийн судалгаанд тоо бүртгэл олгох, цаг уурын мэдээлэл, юм худалдан авахад супер компьютер нь бидний өдөр тутмын хэрэглээнд бүх талаар үйлчлэх болно. Ингэснээр шинжлэх ухаанчаар амьдралаа эрс сайжруулж болох юм гэжээ.

Хөххот Б.Занданхүү

Эх сурвалж: