sonin.mn

ЖЕНЕВ. /АР/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын лхагва гарагт гаргасан тайлангаас үзвэл, дэлхийн нийт 748 сая хүн цэвэр усаар гачигдаж, 1,8 тэрбум хүн бохир ус хэрэглэж байна.

Уг тайланд “2,5 тэрбум хүнд бохир ус зайлуулах шугам, сүлжээ хүртээмжгүй байна. Нэг тэрбум хүн буюу хөдөөгийн 10 хүн тутмын ес нь ил задгай газарт бие засаж байна” гэжээ.

Өнгөрсөн 20 гаруй жилд 2,3 тэрбум хүн ундны усны хэрэгцээгээ дахин боловсруулсан усаар хангасан байна

Мөн хугацаанд эрүүл ахуйн байдалтай шууд холбоотой суулгалт өвчнөөр нас барсан хүүхдийн тоо 1990 онд 1,5 сая байснаас 2012 онд  600 мянга болон буурчээ.

Г.Доржханд

Эх сурвалж: