sonin.mn

НҮБ. /Reuters/. Хүний эрхийн байдалтай нь холбогдуулан НҮБ-ын гаргасан тогтоолын хариуд дахин цөмийн туршилт хийнэ гэж Умард Солонгос сүрдүүлснийг АНУ эрс буруушаалаа.

Умард Солонгост хүний эрх зөрчиж байгааг хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэнээс ялгаагүй гэж тодорхойлсон тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүний эрхийн хороо мягмар гарагт гаргасан юм.

Уг тогтоолд, хүний эрх зөрчигчдийг шударгаар шүүхийн тулд Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд энэ асуудлыг шилжүүлэхийг уриалсан билээ.

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жефф Ратке, “Хүний эрхийн байдалтай нь холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэгийн гаргасан хууль ёсны арга хэмжээнд Умард Солонгос цөмийн туршилт дахин явуулна гэсэн сүрдүүлгээр хариу барьж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг” гэв.

Зургаан талын хэлэлцээг сэргээхийн тулд цөмийн зэвсгээсээ татгалзахад чиглэсэн дорвитой алхам хийх хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

АНУ-ын хоёр иргэнийг энэ сард Умард Солонгос сулласан билээ. Гэхдээ энэ үйлдэл Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход чиглэсэн АНУ-ын байр суурийг өөрчлөөгүй бололтой.

Г.Доржханд

Эх сурвалж: