sonin.mn

ПАРИС. /Xinhua/. Ирак дахь “Лалын улс”-тай тэмцэх зорилгоор Франц улс зургаан “Мираж” сөнөөгч онгоцоо Йорданд шилжүүлэн байрлуулна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан мэдэгджээ.

“Агаарын цохилтыг хүчтэй болгохын тулд Арабын Нэгдсэн Эмирт Улсад байгаа есөн “Рафаль” сөнөөгч онгоц дээр нэмж Йордан руу зургаан “Мираж” сөнөөгч онгоц илгээнэ” гэж Ле Дриан улсынхаа парламентад мэдэгджээ.

“Лалын улс” болон Иракийн хүчний байлдааны ажиллагааны талбар дээрх босогчдын хамгаалалтын байрлалыг устгах тушаалын дагуу Иракийн хойд нутгийн Киркук хот дахь “Лалын улс”-ын босогчдын нуувчид хоёр “Рафаль” сөнөөгч онгоц өчигдөр өглөө агаараас цохилт өгчээ.

Иракийн гол хотуудыг эзэлж, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй агаарын цохилт өгөх эвсэлд Франц улс есдүгээр сард нэгдсэн.

Д.Нямтулга

Эх сурвалж: