sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Дэлхий даяар хэт таргалалтын улмаас учирч буй хор хөнөөл тамхидалт, зэвсэгт мөргөлдөөнийнхтэй бараг дүйцэж, архидалт, уур амьсгалын сөрөг үр дагавраас хамаагүй илүү байгааг судалгаа харууллаа.

Лондонд төвтэй “The McKinsey Global Institute” хүрээлэнгийн мэдэгдсэнээр, хэт таргалалтын улмаас дэлхий дахинд жилд 1,3 триллион долларын эдийн засгийн хохирол учирч байна.

Дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2,1 тэрбум хүн илүүдэл жин, хэт таргалалттай байна гэж судлаачид мэдэгдэв.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хувь хүний хариуцлагаас бага хамаарсан арга хэмжээ авах хэрэгтэй гэж тэд хэллээ.

Г.Доржханд

Эх сурвалж: