sonin.mn

2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсээр байна

2014 оны 11 дүгээр сарын 10-наас 16-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 159,557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар их ажээ.

10.000 хүн амд 39.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.6, өмнөх оны мөн үеэс 6.6 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 72.814 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,336 (7.3%) нь томуу, томуу төст өвчинтэй байсан бөгөөд өмнөх 7 хоногоос 0.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар нэмэгджээ. Өвчлөл 10,000 хүн амд 43.3 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 1.8, өмнөх оны мөн үеэс 5.3 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд

Томуу, томуу төст өвчин, Улаанбаатар хотод


ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдварын 14 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад тус вируст халдвараар 15211 хүн өвчилж, 5469 (%) хүн нас барсан байна.

11 дүгээр сарын 14-нөөс хойш өвчний тохиолдол 732, нас баралт 243 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байна.

Нийт 584 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 329(56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш өвчний тархалт 14 тохиолдлоор, нас баралт 5-аар тус тус нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв