sonin.mn

ҮХААЯ Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан А-166/А-24 дугаар тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 1 дүгээр хэсэг дэх “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны нөөцийн махыг бүрдүүлж, хадгалан, борлуулах нөөцийн махны менежер компаниудыг сонгон шалгарууллаа.

2015 онд Улаанбаатар хотод нийт 12 мянган тн махны нөөц бүрдүүлэх бөгөөд “Нөөцийн махны менежер” тус бүр 3000 тонн махны нөөц бүрдүүлэх юм. Нөөцийн махны менежерээр “Эм Эн Ди Эм” ХХК, “Мах импекс” ХК, “Баатарууд тэнгэр” ХХК, “Мах маркет” ХХК ажиллахаар болж, гэрээ байгуулж байна. Харин Дархан хотод 1000 тонн махны нөөц бүрдүүлэх “Нөөцийн махны менежер”-ээр “Дархан мийт фүүдс” ХХК-ийг, Эрдэнэт хотын 1000 тонн махны нөөц бүрдүүлэх “Нөөцийн махны менежер”-ээр “Эрдмийт” ХХК-ийг ажиллуулах тус тус гэрээ байгуулж байна.