sonin.mn

МОСКВА. /Voice of Russia/. Дэлхийн хамгийн том гадаах мөсөн гулгуурын хиймэл талбай энэ сарын 28-нд Москва дахь Бүх Оросын үзэсгэлэнгийн төвд нээгдэнэ гэж тус төвийн хэвлэл, мэдээлийн алба мэдэгдлээ.

Түлхүүр хэлбэртэй энэ талбай нь 20510 хавтгай дөрвөлжин метр мөсөн талбайтай байх аж. Энэ нь дэлхийн хамгийн том мөсөн гулгуурын талбай гэгдэж байсан, Нидерландын  “FlevOnice“-аас 1310 хавтгай дөрвөлжин метрээр том юм. Москвагийн энэ талбайд өдөрт 20 мянга хүртэл тооны хүн гулгах боломжтой аж.

Шинэ талбайг “Сочи-2014” өвлийн олимпын наадмын үеэр ашигласан, Орост үйлдвэрлэсэн хөргөх төхөөрөмжүүдээр тоноглоно. Тус талбайг барихад 3000 тонн элс, 4100 шоо метр ус ашиглажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: