sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. Ливийн “Ансар аль-шариат” /"Лалын хуулийн партизанууд"/ бүлэглэлийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл террорист байгууллагын жагсаалтад оруулж, хорлон сүйтгэх ажиллагаа нь идэвхжсэн болон "Аль-Каида"-тай холбоотой гэж уг бүлэглэлд хориг арга хэмжээ авчээ.

НҮБ-ын төв байран дахь эх сурвалжийн мэдээлснээр, Франц, АНУ, Нэгдсэн Вант Улсын хүсэлтээр уг шийдвэрийг гаргажээ.

Бүлэглэлийн “Ансар аль-Шариат Бенгази” болон “Ансар аль-Шариат Дерна” хоёр жигүүрийг хоёуланг нь хар жагсаалтад оруулжээ. Шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож, эд хөрөнгийг нь битүүмжилж, бүлэглэлтэй холбоотой сэжигтэн болон бүлэглэлд зэвсэг нийлүүлэхийг хориглох арга хэмжээ авчээ.

2012 оны есдүгээр сард Бенгази дахь АНУ-ын төлөөлөгчийн газарт халдсан хэрэгт хэт давруу “Ансар аль-шариат” бүлэглэл хамаатай болсноор АНУ уг бүлэглэлд хориг арга хэмжээ авчээ. Зарим мэдээгээр, 2013 онд Алжирын нефть болон байгалийн хийн байгууламжид болсон халдлагад тус бүлэглэлийн босогчид оролцсон гэжээ. Мөн бүлэглэл Ирак, Сири, Малид террорист бэлтгэж байгаа тухай мэдээлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: