sonin.mn

БАЛИ. /RIA Novosti/. Одоогийн байдлаар Индонезийн 300 орчим иргэн Сири, Иракт “Лалын улс” бүлэглэлийн террористуудын талд байлдаж байна. Ийм мэдэгдлийг Индонезийн терроризмтой тэмцэх салбарын нэртэй мэргэжилтэн, Терроризмтой тэмцэх үндэсний удирдах газрын зөвлөх Ваван Пурванто хийжээ.

Сирид болж буй байлдааны ажиллагаанд “Лалын улс”-ын талд байлдаж буй Индонезийн иргэдээс 60 орчим нь хэт давруу үзэлтэн гэж урьд нь мэдээлж байв. Урьд нь тус улсад террорист байж болзошгүй 20 орчим хүнийг баривчилсны дараа Жакартагийн эрх баригчид “Лалын улс”-ыг террорист байгууллагуудын тоонд оруулжээ.

Пурвантогийн хэлснээр, “Лалын улс” бүлэглэлийн элсүүлэгчид юуны түрүүнд Индонезийн 17-25 насны оюутнуудыг эгнээндээ элсүүлэхийг оролдож, дараа нь тэднийг хөрш Малайз эсвэл Сингапур улсаар дамжуулан Сирид илгээж байна.

Нэг шинэ цэрэг элсүүлж, илгээхэд 500 орчим доллар болдог аж. Шинээр элсүүлсэн цэргүүдийг эхлээд Индонезид үзэл суртлын сургалтад хамруулдаг байна. Харин Сирид очсоныхоо дараа “тусгайлан бэлтгэлд” хамрагддаг аж.

Д.Жаргал

Эх сурвалж: