sonin.mn

ТОКИО. /Kyodo/. Иенийн ханш суларч, Зүүн Хойд Азийн улсуудын иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх болсны ачаар энэ он гарснаас хойш Японд очсон гадаад хүмүүсийн тоо 11 сая давжээ.

Японы Үндэсний аялал, жуулчлалын байгууллагын албаны хүмүүсийн хэлснээр, Японд өнгөрсөн сард очсон хүмүүсийн тоо 1,27 сая давсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 орчим хувиар өндөр үзүүлэлт юм.

Жуулчдын тоо ингэж нэмэгдсэн нь тэдэнд зориулан дэлгүүрүүд татваргүй олон эд зүйлс худалдах болсонтой холбоотой аж. Мөн Токиогийн Ханэда олон улсын нисэх онгоцны буудал руу хийх олон улсын нислэгийн тоо нэмэгдсэн нь өөр нэг хүчин зүйл аж.

Иенийн ханш цаашид суларсаар байвал энэ онд манай улсад ирж буй гадаад жуулчдын тоо  13 сая хүрэх төлөвтэй байна гэж Японы аялал, жуучлалын салбарын албаны хүмүүс хэлэв.

Г.Доржханд

Эх сурвалж: