sonin.mn

БЭЭЖИН. /ВВС/. Хятадын зарим үйлдвэр, цехийн үйл ажиллагаа энэ сард сүүлийн зургаан сард байгаагүйгээр суларсныг шинэ судалгаа харууллаа.

Уг судалгаанаас үзвэл, Хятадын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гарц 11 дүгээр сард сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшинд хүрчээ. Хятадын үйлдвэрлэлийн салбар нь  дэлхийн эдийн засгийн өсөлтөд маш чухал эдийн засгийнх нь нэг гол хөдөлгүүр билээ.

Дэлхийн санхүүгийн хямралаас хойш эдийн засаг нь хамгийн бага хурдаар өсч байна гэсэн мэдээлэл 10 дугаар сард гарсантай холбоотойгоор БНХАУ-ын коммунист Засгийн газар эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх илүү олон арга хэмжээ авах төлөвтэй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: