sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /Voice of Russia/. Энэ оны 12 дугаар сар гэхэд Энэтхэгийн интернэт хэрэглэгчдийн тоо 300 сая давж, өнгөрсөн оны мөн үед бүртгэлтэй байсан хэрэглэгчдийн тооноос 32 хувиар нэмэгдэхийг судалгаа харууллаа.

“Энэтхэгт интернэт-2014” судалгааг Энэтхэг болон олон улсын Интернэт, гар утасны холбоод хамтран нийтэлжээ. Энэтхэгийн интернэт хэрэглэгчдийн тоо 10 жилийн дотор 10-аас 100 сая, гурван жилд 100-гаас 200 сая болж нэмэгдэж байжээ.

Гэхдээ тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо 200-гаас 300 сая болоход ганцхан жил орж байна. Харин одоогоор 600 сая интернэт хэрэглэгчтэйгээр Хятад дэлхийд тэргүүлж байгаа бол, АНУ-д 279 сая интернэт хэрэглэгч байна.

Г.Доржханд

Эх сурвалж: