sonin.mn
Цэвэр агаар төслийн хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд тараагдаж буй төслийн зуухны хэрэглээ болон агаарын бохирдолын талаар иргэддэй ярилцлаа.
 
Баянгол дүүргийн иргэн Б.Мөнх-Очир
 
 
-Улаанбаатар хотын утааны талаар юу гэж бодож байна вэ?
-Утаа бол манай хотын хамгийн том асуудлуудын нэг болоод байна шүү дээ. 
 
-Цэвэр агаар төслийн зуухны талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Тэр зуух чинь харин утаатай тэмцэж байгаа бодит аргуудын нэг гэж бодож явдаг шүү. Тэр нөгөө агаарын чанар шалгагч станц ч билүү багаж ч билүү тэдгээр зүйлсийг бодвол.
 
-Танайх төслийн зуух ашигладаг уу?
-Манайх ашигладаггүй ээ, байранд амьдардаг.
 
-Төслийн зуухыг гэр хорооллын айлууд ашигласанаар агаарын бохирдол буурж байна  уу? Таньд бодитоор мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэж байгаа. Манай байр чинь гэр хороолол дунд, өмнө манай тэр хавь битүү утаа манан байдаг байлаа шүү дээ. Өнгөрсөн жилээс нөгөө нэг их утаа манан маань харин бага болсон байна лээ. Урьд нь өдөр гархад хүртэл утаатай байдаг байсан. Энэ жил харин өдрийн цагаар агаар бол утаа багатай сайхан л байна.
 
-Танд баярлалаа 
-Баярлалаа