sonin.mn

СӨҮЛ. /Xinhua/. Хөдөлгүүрийн хүчин чадал нь санаа зовоож байгаа хэдий ч өөрсдийн үйлдвэрлэсэн мотор, кроптой байлдааны 100 танкийг шилжүүлэн байрлуулахаа Өмнөд Солонгосын арми төлөвлөснийг тус улсын зэвсэг худалдан авах агентлаг мэдэгджээ.

Батлан хамгаалахын сайд Хан Мин-кугийн даргалсан батлан хамгаалах төслийн хорооны хуралдаанаар, Өмнөд Солонгосын шинэ загварын байлдааны тээврийн хэрэгсэл болох 100 ширхэг “К-2 хар ирвэс" танкийг 2017 он гэхэд байрлуулж дуусгах шийдвэр гаргалаа гэж Батлан хамгаалахын худалдан авах хөтөлбөрийн захиргаа мэдэгдэв.

Найман секундэд 32 км/цагийн хурд авах шаардлагыг танк хангахгүй байсан учир уг шийдвэр хойшилсоор байсан. Арми эцэст нь хугацааг нэмж есөн секунд болгожээ.

2006 онд хуучирсан танкуудыг сольж, сайжруулах төсөлд наад зах нь хоёр триллион вон буюу 1,8 тэрбум доллар гаргасан байна.

Герман улсад үйлдвэрлэсэн мотор, кроптой 100 ширхэг “К-2” танкийг ирэх жилийн эхний хагас гэхэд байрлуулах төлөвлөгөөтэй байна. “К-2” танкийг их хэмжээгээр үйлдвэрлэснээр шилжилт хөдөлгөөнийг болон армийн байлдааны эргүүл хамгаалалт, галын хүчийг сайжруулах юм. Мөн танкуудыг экспортлох боломжтой гэж Батлан хамгаалахын худалдан авах хөтөлбөрийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Ким Си-чеол мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг