sonin.mn

2008-07-01-нд 5 хүн буудаж алаад, Иргэдийг олноор нь шоронд хорьж, зодож тамлаж эрүүдэн шүүж, хилс хэрэг тохон 400-аад хүнийг улс төрийн хилс хэргээр яллаж байлаа.

Үүнд Монгол улсын иргэд дургүйцэн хилэгнэж байв. Үүний илрэл болж 2008 оны 9-р сард болсон орон нутгийн сонгуульд УБ-ын иргэд оролцохгүй хаяж сонгуулийн ирц бүрдэхгүй байсан болно. Гэтэл хууль бусаар ирцийг бүрдсэн мэтээр сонгуулийг хийсэн болж хуйвалдан дуусгаж байлаа.

Энэ цаг мөчөөс эхлэн Монголын иргэд Хууль, Шүүх, Цагдаа, Прокурорт өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй юм гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ.

Дараа нь 2009-онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд УБ-ын иргэд 2008-07-01-ны хэрэгт холбогдож, хилсээр ял эдлэсэн залуусыг суллуулах гэж Ц.Элбэгдоржийн төлөө санаа өгч ялуулж байлаа. Ц.Элбэгдорж өршөөлийн хуулийн санаачилан Хилсээр ял эдлэж байгаа залуусын ихэнхийг суллуулжээ.

Гэвч Ц.Нямдорж мэтийн МАН-ы УИХ-ын гишүүд энэ хуулийг ашиглан Хэрэгт холбогдсон өөрсдийн гар хөл бологчидоо хамт өршөөлгөж байлаа.

Хамгийн гол нь Ц.Элбэгдоржийг хууль шүүхийг шинэчлэнэ гэж Монгол улсын иргэд итгэж байжээ. Ц.Элбэгдорж энэ их итгэл найдварыг хэрэгжүүлж хууль санаачилан батлуулж чадсангүй өнөөдрийг хүрээд байна.

2012-онд АН УИХ-д олон болж Х.Тэмүүжин Хуульзүйн сайдаар томилогдон шинэчлэлийг хийх үүргийг хүлээв. Монголын иргэд олон нийт хууль шүүх, цагдаа, прокурорын шинэчлэлийг л түүнээс хүлээж байгаа билээ.

Тэмүүжин энэ салбарт салхи оруулан шинэчлэх үйл ажилгаагаа хийж эхэлтэл ЦЕГ ба Шүүх, АТГ гэх мэтийн байгууллагуудын эрс хатуу эсэргүүцэлтэй тургарав. Энэ дуулиан гэрч бол Сарангэрэл гэгч охиныг Тэмүүжин сайдтай холбон сайдыг огцруулах үйл ажилгааг ЦЕГ-аас зохиож байсан явдал байв.

Гэтэл дараахан нь аргаа өөрчилж, Алтанхуягаар оролдож Засгийн газрыг нь огцоруулах үйл ажилгааг АТГ-аас зохион байгуулж эхлэжээ.
Энэ нь АН-ы хуулийн өөрчлөлтийн эсрэг хийж байгаа ээлжит үйл ажилгаа байлаа.

АН-ы төлөвшөөгүй усан толгойтой хэдэн УИХ-ын гишүүд энэ АТГ-ын хаясан өгөөшийг үмхэж өөрийн байгуулсан Засгийн газраа унагаалаа. Ц.Элбэгдорж эрх мэдлийн дээд оргилд гараад Нөгөө ярьж байсан хуулийн шинэчлэлээ мартцан АТГ-даа хөтлөгдөн үгэнд нь орж, Өөрийн нөхдөө хэмлэж байх юм.

Тухайлбал: АТГ Нүүрс хөтөлбөрийн Л.Гансүхийг Алтанхуягийн унагаах арга хэрэгсэл болгон ашиглахад нь Ц.Элбэгдорж бараг дэмжиж байгаа харагдана.

Бат-үүл бол Иргэдийг буудаж алж байсан С.Баярыг үргэлж хамгаалдаг хүн байсан бөгөөд ангийн анд Алтанхуягийн засгийн газрыг унагаах үйл ажилгааг дэмжин туслаж, Иргэдийн мөрөөдөж байсан хууль, Шүүхийн шинэчлэлийг зогсоох үйл ажилгаанд тус дэм боллоо.

Шороо тоос намдсаны дараа энэ намрын улс төрийн хийрхэлийг дүгнэхэд хууль шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэх үйл ажилгаа л явагдаж байна гэж дүгнэхээр байна.

МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ, ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧ ХУУЧИНСАГ ХҮЧИН ЯЛЖ, ШИНЭЧЛЭЛ БҮРЭН ЗОГСОХ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ.