sonin.mn

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлаар АН-аас хvргvvлсэн зөвшилцөх албан бичгийн хариуд МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын зvгээс хамтран ажиллахад бэлэн байгаагаа албан ёсоор мэдэгдээд байгаа.

Тэгвэл УИХ дахь сөрөг хvчин МАН-ын Удирдах зөвлөл хоёр өдөр хуралдсаны эцэст Ч.Сайханбилэгийг Засгийн газрын тэргvvнээр томилох саналыг зарчмын хувьд дэмжих боломжгvй гэдгээ мэдэгдснээс vvдэн засаглалын хямрал нvvрлээд байгаа.

Ерөнхий сайдыг зөвшилцөх асуудалд нам, эвслvvд байр сууриа нэгтгэж чадахгvй байгаагаас vvдэн өчигдөр өглөө 09:00 цагт хуралдах байсан УИХ-ын нэгдсэн чуулган ч цуцлагдсан. Ийнхvv Ерөнхий сайдаа тодруулж чадахгvй байгаагаас vvдэн УИХ-ын нэгдсэн чуулган цуцлагдаж, гайхшаа барсан гишvvд өрөө өрөөндөө бvгж, төрийн ордон vдээс өмнө эл хуль оргисоор өнгөрөв.

Төрийн ордны хонгилоор хааяа нэг харагдах ганц хоёр гишvvнээс яриа авахаар сурвалжлагчид уралдан гvйцгээх завсар УИХ-ын хэдэн гишvvнээс vvсээд байгаа нөхцөл байдлын талаарх байр суурийг нь сонссон юм.

УИХ дахь АН-ын бvлгийн гишvvн Ц.Баярсайхан

-Төрийн ордон эл хуль оргиж УИХ-ын гишvvд бvгд л хvлээлтийн байдалтай байна. Янз нь та ч гадагшаа гарах гэж байгаа бололтой. Энэ байдлаас хурдхан гарах арга зам харагдана уу?

-УИХ-ын гишvvдийн ирц хvрэлцэхгvй байгаатай холбогдон чуулган цуцлагдлаа. Өнөөдөр цугласан гишvvдийг харахад МАН-ынхнаас нэг ч хvн vзэгдэхгvй байна. Vvссэн нөхцөл байдалд дvгнэлт хийхэд Монгол Улсын нийтлэг эрх ашиг гэдэг ганцхан том зvйлээ урдаа тавиад ойлголцох нь л чухал байна.

-Vдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах тов зарлагдсан уу?

-Одоогоор зарлагдаагvй байна.

-Та бvлгийн хурал дээрээ өөр саналтай байж, Д.Ганбат гишvvний нэрийг Ерөнхий сайдад санал болгосон. Одоо ч энэ байр суурин дээрээ зогсож байгаа юу?

-Миний хувьд АН-ын бvлэг дээр VЗХ-ны шударга өрсөлдөөнөөр ялсан хvнийг дэмжинэ гэдгээ хэлсэн. Тэгээд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр ил тод, нээлттэй өрсөлдсөн.

Энд ямарваа нэгэн бvлэг, фракц хор найруулаагvй. Хоёр нэр дэвшигч гар бариад “Уначихаад уйлахгvй шvv” гээд л санал хураалт явагдсан. VЗХ-ноос ялсан нэр дэвшигч дараа нь бvлгээр орсон. Ийм л vйл ажиллагаа болоод өнгөрсөн.

-Одоо Ч.Сайханбилэг гишvvн Төр­ийн байгуулал­тын байнгын хороо болон, УИХ-ын чуулган дээр олонхийн санал авч чадалгvй унавал яах вэ?

-Одоо унах тухай ярихад эрт байна. УИХ-аар оруулаад баталъя гэхээр гишvvдийн ирц бvрдэхгvй байгааг та бvхэн харж л байна шvv дээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

-Vvсээд байг­аа нөх­цөл байдалд Төр­ийн байгуулал­тын байнгын хорооны даргын хувьд ямар дvгнэлт хийж байна?

-Шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудлаар улстөрийн намууд зөвшилцөнө гэдэг нь тухайн асуудлаар санал солилцох, саналыг нь авах тухай л хэлж байгаа юм. Тэр нь заавал эерэг дvнтэй гарах албагvй.

Эсэргvvцсэн, сөрөг утгатай хариу ч ирж болно. МАН-ын зvгээс Ч.Сайханбилэгийг дэмжихгvй гэдэг хариугаа ирvvлсэн нь мөн чанартаа зөвшилцөлд орж л байгаа хэрэг юм.

-“Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ын зvгээс Ч.Сайханбилэгийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингэхээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор тухайн асуудлыг оруулж хэлэлцээд, цааш нь УИХ-ын нэгдсэн чуулганд оруулах зам нээлттэй гэж ойлгож болох уу?

-УИХ-д суудалтай дээрх хоёр субьект Ч.Сайханбилэгийг дэмжсэн учир удахгvй АН-ын бvлэг дахин хуралдана. АН-ын бvлгээс гарах vр дvнг харж байгаад vдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах болов уу. Тэндээс уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулах эсэх нь тодорхой болно.

-Олон жилийн өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигч Да. Ганболдыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди дол­оон удаа буцааж байсан базаах­гvй тvvх бий. Тэр явдал давтагдахгvй гэсэн баталгаа байна уу?

-Энийг би яаж хэлж мэдэх вэ. Унах, унахгvйг тааж хэлж болохгvй шvv дээ. Ямар ч гэсэн асуудлыг хурдан шуурхай хэлэлцээд, цаашаа явах л ёстой. Ч.Сайханбилэгийн асуудлаар ямар vр дvн гарахыг одоо хэлэхэд дэндvv эрт байна.

УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ

-“Шударга ёс” эвсэл Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихээ илэрхийллээ. Харин сөрөг хvчний байр сууриас шалтгаалан асуудал гацаанд орчихлоо. Энэ байдлын талаар та юу бодож явна?

-Би өмнө нь өөрийнхөө байр суурийг удаа дараа илэрхийлсэн. АН-аас Ерөнхий сайдын асуудлаар зөвшилцөх албан бичиг ирснээр “Шударга ёс” эвслийг бvрдvvлэгч МАХН, МVАН-ууд тус тусдаа хуралдаж, шийдвэрээ гаргасны дараа “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл дээр байр сууриа нэгдтгэн эцсийн хариугаа өгсөн.

Энэ нь Ерөнхий сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишvvн Ч.Сайханбилэгийг дэмжих нь зvйтэй гэдэг байр суурь байсан. Товчхондоо ийм л юм.

-МАН-ын гишvvдийн ирц бvрдэх­гvй байгаа­гаас УИХ-ын чуул­ган цуцлагдлаа. Төрийн байгуулал­тын байн­гын хороо ч хуралдах эсэх нь тодорхойгvй байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нам, эвслvvд зөвшилцлийн хариугаа өгсөн болохоор хуулийнхаа дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, асуудлаа шийдээд л явах ёстой.

-“Шударга ёс” эвс­лийн бvр­­дvvлэгч МАХН, МVАН­-ын гиш­vvд Ч.Сайханбилэгийг 100 хувь дэмжсэн гэж ойлгож болох уу?

-Болно. Хоёр намын гишvvдийн 100 хувийн саналаар нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжсэн.

УИХ-ын гишvvн Ш.Тvвдэндорж

-Та сая УИХ-ын чуулганы хуралдааны танхимын vvдээр нэлээн эргэлдэх шиг боллоо. Гишvvдийн ирцийг яавал бvрдvvлж болох вэ?

-Нийгэмд хvлээлт vvсгээд байгаа Ерөнхий сайдыг тодруулах асуудал яах аргагvй нөлөөлсөн нь ойлгомжтой. Мэдээж шинэ Ерөнхий сайдыг тодруулах асуудал нь хуулийн дагуу нэлээн олон процедур туулж таарна.

Сонгуульд олонх болсон нам нь Ерөнхий сайдаа тодруулах асуудлаар Vндсэн хуулийн хvрээнд бусад намуудад хандсан vйл ажиллагаа явагдаад дуусч байх шиг байна. Сая “Шударга ёс” эвслийн зvгээс Ч.Сайханбилэгийг дэмжсэн тухай албан бичгээ өгсөн гэж сонслоо.

Тэгэхээр удахгvй Төрийн байгуулал­тын байнгын хороогоор хэлэлцэж, дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлаа яриад явчих байх.

-УИХ-ын нэгдсэн чуулган дээр АН олонх болж, нэр дэвшигчээ аваад гарах бололцоо, нөхцөл харагдана уу. Хэрэв олонхийн санал авч чадахгvй бол яах вэ?

-Ямар ч тохиолдолд 39 санал цуглуулж чад­вал шинэ Ерөн­хий сайдаа томилж, асуудлаа цааш нь яриад л явна шvv дээ. МАН 26 гишvvнтэй бол цаана нь 50 гишvvн байгаа.

Тэгэхээр vлдсэн 50 гишvvн­тэйгээ учраа ололцон Ерөн­хий сайдаа томилоод, улс орныхоо өмнө тулгамдсан асуудлуудаа шийдээд явах бvрэн боломжтой л гэж харж байна.

-АН-ын зарим гишvvд чимээгvй явж байгаад гэнэтхэн УИХ-ын чуулган дээр Ч.Сайханбилэгийн эсрэг санал өгчихвөл, нэг ёсондоо тvvнийг унагачихвал яах вэ?

-Тийм зvйл болохгvй байх аа. Ер нь дэмжих л ёстой. Тэгж ч тохиролцсон л доо.

УИХ дахь АН-ын бvлгийн дарга Д.Эрдэнэбат

-Яг одоо vvсээд байгаа нөхцөл байдал АН-ын хувьд эерэг, сөргийн аль нь давамгайлж байгаа бол. Асуудал гацаанаас гарах найдвар харагдана уу?


-Гацаад зогсчихоод байгаа зvйл байхгvй. Саяхан “Шударга ёс” эвсэл УИХ-ын даргад хариугаа өгсөн байна лээ. Ингэхээр Ерөнхий сайдын асуудлаарх зөвшилцөл дууссан гэж vзэж байгаа.

Одоо удахгvй АН-ын бvлэг хуралдаж тэр талаар намын даргын байр суурийг сонсоно. Бvлгийн хурлын дараа нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдvvлэх vйл ажиллагаа явагдана. Болж өгвөл Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, төрийн ажлыг хурдан шуурхай шийдэх ёстой.

АН-ын гишvvд нэр дэвшигчийнхээ талаар байр сууриа нэгтгэж чадсан уу. Дахиад унагачихгvй байгаа?

-АН олонхиороо байр сууриа нэгтгэж чадсан. Олонхийн шийдвэрээ дагаад явах нь бидний vvрэг гэж АН-ын бvлгийн даргын хувьд vзэж байна. Ийм учраас дахиад хvндрэл vvсэхгvй болов уу гэж бодож байна. Гэхдээ байдлыг харъя.

Vдээс хойш Ерөнхийлөгчид өргөн мэдvvлснээр төрийн тэргvvн маань саналаа оруулж ирэх байх. Тэгэхээр дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудал элдэв гац­аагvй, хуулийнхаа дагуу шийдэгдээд явах зам нээгдсэн л гэж харж байна.

УИХ-ын гишvvн, ИЗНН-ын дарга С.Оюун

-Ерөнхий сайдыг тодруулах асуудлаар vvсээд байгаа нөхцөл байдлыг ИЗНН-ын даргын хувьд хэрхэн харж, дvгнэж байгаа вэ?

-Ямар ч нөхцөлд асуудал хурдан шийдэгдэж, төр засгийн ажил урагшаа явах ёстой л гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж хуулийн хvрээнд шийдэгдэх учиртай. Хамгийн гол нь улстөрийн намууд сахилга баттай байж, ардчилсан зарчмаараа л асуудлаа шийдээд явах ёстой. Шударга өрсөлдөөний дундаас нэг нь олонхийн санал авсан бол тэрийг нь дэмжээд л явах хэрэгтэй.

Өнөөдөр vvсээд байгаа нөхцөл байдлаас харахад нам дээрээ өрсөлдөж ялагч болоод гараад ирсэн хvнээ дараа нь хуйвалдаж унагаад байгааг би vнэхээр ойлгохгvй байгаа.

Н.Алтанхуяг сайдын хувьд ч vнэхээр шударга бус хандаж, vндсэндээ АН-ын доторх хуйвалдааны золиос болсон л доо. Товчходоо манай улстөрийн намуудын төлөвшил л яагаа ч vгvй байгаа нь харагдаад байгаа юм.

-Та өнөөдөр vvсээд байгаа засаг­лал­ын хям­ралыг улстөрийн намууд­ын төлөвшилтэй илvvтэй холбож vзэж байна уу?

-Хувь улс­төрч­дийн улстөрийн соёл, намуудын төлөвшил зэрэгтэй ихээхэн холбоотой нь vнэн. Энэ удаа хамгийн эхлээд МАН-ын зvгээс Ерөнхий сайдыг огцруулах санал оруулсан шvv дээ.

Өнөөдөр зарим нь vvнийг мартчихаад байх шиг байгаа юм. Өнөөдөр дан ганц АН-ын дотоод хямралыг л илvvтэй олж хараад, тvvн рvv л бvгдээрээ хошуураад байна. Гэтэл сөрөг хvчин ч илvv хариуцлагатай, улс эх орон, ард тvмнийхээ өмнө хvлээсэн vvргээ цаг vетэйгээ холбон сайтар ойлгож, ухаарч байх шаард­лагатай болоод байна.

Vндсэн­дээ өнөөдрийн засаглал­ын хямрал нь Н.Алтанхуяг сайдын зургаан яамаа цомхотгож, гурав болгоё гэж оруулж ирсэн санал дээр дөрөөлөн МАН-ынхны хийсэн улстөрийн тоглолтоос л vvдэлтэй гэдгийг хаа хаана аа ойлгох хэрэгтэй. Ер нь ямар ч vед улстөрийн шоу, тоглолт хийдэг хvмvvсээс болоод л энэ улс орны амьдралд ихээхэн хохирол учраад байна шvv дээ.

Эх сурвалж: