sonin.mn

Монголчууд энэ өдрvvдэд эрх баригч АН-ын 50, 60 хол гарсан өвгөчvvл хэрхэн улстөрийн хорыг тэрvvхэндээ чадмаг зуурч, эрх мэдэл, албан тушаалын төлөөх тулаанд өөрсдийн төлөөний товаришуудыг сойлцсоор байгааг харж, vндсэндээ залхаж гvйцсэн бол хуучны МАХН-ын хоёр архагийн хорлонтой хов ярихыг хоёр оройжин сонсохдоо гайхаж мэгдээд суудал дээрээ хөшчихөлгvй нэг юм салцгаав.

Монголын улстөрд 1990 оноос хойш хачиг шиг наалдчихаад салахгvй байгаа хэдэн егзөр өвгөн бий. Тэдний зарим нь ардчилсан хувьсгалын ид vед хаана юу хийж явсан нь тодорхойгvй мөртлөө нэг л өдөр ардчилсан хувьсгалыг гардан хийлцсэн жинхэнэ баатруудыг сэмээрхэн хойш нь тvлхсээр суудал дээр нь тухлаад авсан.

Зарим нь өнөөдөр “мунгинуу өвгөн” нэрээр олон тvмэнд хэдийнэ танил болсон гэдгээ ч анзаарах сөхөөгvй янз бvр болоод л харайлгасаар явна.

Хаа байсан талийгаач Ерөнхий сайд Ж.Наранцацралтын танхимд ажиллаж байсан өвгөнөөс эхлээд өнөөдөр цvнхээ өөрөө бариад явах чадалгvй болчихсон өвгөн ч “хууль зохионо доо, яадгийм” гэсэн шvv юм яриад л сажилж явна.

Тэдний зарим нь залуугийнх шигээ гашуун умдаа даахаа больсноо мэдэхгvй хаа газар нанчид хэтрvvлэн хэрэглэснээсээ болж улстөрчийнхөө карьерт сvрхий сэв суулгаад авсан нь ч бий. Зарим нь vе vехэн хэнтэй ч хамаагvй ханцуй дотроо наймаалцаж жаахан алдаан дээр нь дөрөөлөн Засгийн газраа унагаж жигтэйхэн сайхан кайф авдаг юм шиг байгаа юм.

Хэдийгээр” Өмнөх vе рvvгээ гар буугаар буудвал ирээдvй чамайг их буугаар буудна” хэмээх сvрхий vг байдаг ч өнөөдрийн хувьд монголын улстөрд хачиг, хувалж шиг шигдчихээд ховхорч өгөхгvй байгаа өвгөдийн хувьд энэ vг төдийлөн зохилдохгvй.

Өнөөдрийн эрх баригч АН-ынхан “Манай нам их сайхан ардчилалтай. Бvх асуудлаа олонхиороо шийдээд л явчихдаг” гэлцдэг ч vнэн хэрэгтээ төдийгөөс өдий хvртэл Алтангадас од шиг онцгойрсон хэдэн өвгөчvvл хамаг хорыг найруулж өнөөдөр ид хийж бvтээж, удирдан манлайлах учиртай залуучуудаа доош нь дарсаар байгааг монголчууд харахын дээдээр харж байна.

Азийн бусад орны жишгийг харвал энэ асуудалд ихээхэн хуучинсаг ханддаг БНХАУ-ын удирдлагуудад хоёрдугаар vеийнхэн буюу 60 настнууд зонхилж байгаа. БНХАУ-ын дарга Си Жиньпин 61 настай бол Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян 60 хvрч яваа.

Тэдний хувьд манай 60 настнууд шиг улстөрийн бохир хор зуурч суух бус 1.4 тэрбум хvн амаа итгэл төгс удирдаж, нэг хvнд ногдох ДНБ нь өнгөрсөн оны байдлаар 6.569 ам. долларт хvрээд байгаа.

Тэдний нас 60 хэвийсэн ч Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзахдаа илт vл тоомсорлосон царай гаргаж, жинхэнэ улстөрчийн зангарга vзvvлэн дэлхийг гайхшруулж дөнгөөд байгаа. Улстөрчийн дахин давтагдашгvй зангаргатай эрхмvvд тийнхvv аяглаж байна.

Харин манай улстөрч өвгөчvvл 1998 оноос эхлэн гуравхан сарын зайтай Засгийн газраа огцруулах ажлыг гардан гvйцэтгэсээр өнөөдрийг хvрээд байгаа. Тэр хооронд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт нарын толгойлсон Засгийн газруудыг өнөөдрийн улстөрч өвгөд ханцуй дотроо хор найруулан унагасаар ирэв.

Өнөөдрийн УИХ-д сууж байгаа 60,70 настнууд монголчуудын амьдралд хэрэгтэй, ядаж л жилийн настай хуулийн төсөл өргөн мэдvvлэх ямар ч чадваргvй хэрнээ 1960-1970-аад оныхныг улстөрийн өндөрлөгт гаргахыг огтхон ч сайшаахгvй, болж л өгвөл нам, эвсэл vл харгалзан улстөрийн бохир хор хутгасаар сууна.

АН, МАН, МАХН аль нь ч ялгаагvй 60-70 настангууд л өнөөдөртөө бvхнийг зохицуулалцаж байгаа нь монголын улстөрийн залгамж халаа тасрах, залуу улстөрчид туршлагажиж, улс эх орныхоо маргаашийг гартаа найдвартайгаар төвлөрvvлэн зангидах боломжийг боомилсоор байгаа юм.

Монголчууд “Улстөрийн ноён нуруутай, тулхтай улстөрч” хэмээн ярьдаг нь ганц нам ээлж халаагvй төр, засгийн удирдлагыг гартаа төвлөрvvлэн атгаж байсан социализмын vеийн дарга нарт л илvvтэй зохилдож байсныг vгvйсгэхгvй.

Жишээ нь Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Моломжамц, П.Жасрай, хуульч Б.Чимэд агсан нарыг ёстой л жинхэнэ улстөрийн ноён нуруутай, тулхтай буурлууд хэмээн vнэлж, дvгнэх бvрэн vндэстэй.

Харин өнөөдрийн улстөрийн ноён нуруутай, тулхтай байх учиртай өвгөчvvл нь орой бvр зурагтын хоймор заларч, жинхэнэ гутамшигтай хов жив, өш хонзон яриад суугаад байгаа. Саяхан хоёр өвгөн нь хэрvvл хийсэн бол тун удахгvй гурав дахь нь бvр ч ноцтой хов, улстөрийн хор найруулалт яриад унаж болзошгvй.

Яг өнөөдөр Ч.Сайханбилэгээс өөр өсөх ирээдvйтэй, сайн улстөрч байхгvй дээ биш. Залуучууддаа итгэл vзvvлэх, тэднийг тал талаас нь дэмжиж улстөрчийн зангарга суулгаж чадахгvй байгаагаас болж Монголд жинхэнэ утгаараа засаглалын хямрал нvvрлэх нэг гол хvчин зvйл болоод байгааг улстөрийн өвгөчvvл ойлгохгvй, ойлгохыг ч хvсэхгvй байгаа нь эмгэнэлтэй.

Ер нь л улстөрийн дараагийн vеэ зоригтой дэвшvvлэн гаргаж, улстөр, эдийн засаг, засаглалын дадлага туршлага, мэдлэг чадвартай болгохгvй бол мөдхөн 10 жилийн дараа дараагийн vеийн өвгөчvvл болж бас л баахан хор найруулагчид болон тодрох нь гарцаагvй.

Тvvнээс гадна ХХI зуунд Монгол Улсыг удирдан чиглvvлж, ард тvмнээ хөгжил дэвшилд хvргэх чадварлаг, ухаалаг, зоримог удирдагчдийг өнөөдөр УИХ-д суудал бөглөж суугаа АН, МАН-ын хэдхэн залуу улстөрчдөөс хайгаад байвал бас л ихээхэн эндvvрэл, гажуудал vvсч засаглал сайн, дэвшилттэй тал руугаа өөрчлөгдөх боломж тун хомс гэдгийг монголчууд сайтар ухаарч эхэлсэн.

Ямартай ч давын өмнө монголын улстөрийг дор нь дэвхцvvлж, хөгжил дэвшил, залуу зоримог бvхнээс тусгаарлаж ханцуй доторх хор найруулалтаар буртагласаар суугаа “улстөрийн өвгөчvvл”-ийг даруйхан тэтгэвэрт нь гаргах цаг болжээ.

Эх сурвалж: