sonin.mn

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчлэн батлах тухай” А/975 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий 4 албан хаагчийн орон тоог Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албанд шилжүүлэхээр боллоо.

Шинэчилсэн орон тоог 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг  Дотоод аудитын албад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.