sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Иран, Канадын иргэншилтэй блогчныг Ираны эрх баригчид өршөөжээ. Ял эдлэх хугацаа нь дуусахаас 11 жилийн өмнө түүнд өршөөл үзүүлсэн байна.  

Өдгөө 39 настай Хоссейн Дерахшанд өршөөл үзүүлэх тухай тогтоолд Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи гарын үсэг зуржээ. АП агентлагийн мэдээлснээр, түүнийг лхагва гарагийн орой зөвшөөрөгдсөн ээлжит чөлөөний дараа Тегераны Эвин шоронд ирэхэд нь ийм шийдвэр гарсан тухай мэдээлжээ.

Хоссейн Дерахшан нь Ираны блогчдын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэрбээр 2001 онд фарси хэлээр цахим хуудас бүтээх зааврыг сүлжээнд байрлуулжээ.  2000 оны сүүлээс Дерахшан Канадад оршин сууж байсан боловч 2008 онд Иранд буцан очихдоо баривчлагдсан байна.

2010 онд шүүх түүнд Ирантай дайсагнасан харилцаатай орнуудтай хамтран ажилласан, төрийн эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр 19,5 жил хорих ял оноожээ. Хожим нь ялыг 17 жил болгож хөнгөрүүлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: