sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах байгууллага ФИФА-гийн “Алтан бөмбөг” шагналыг Криштиано Роналдо гурав дахь удаагаа хүртэнэ гэж Бразилын домогт хөл бөмбөгчин Роналдо хэлжээ.

Испанийн “Реал Мадрид” клубын 29 настай довтлогч Криштиану Роналду нь тавдугаар сард Аваргуудын лигт 10 дахь удаагаа түрүүлж, энэ улирлын Ла лигийн 10 тэмцээнд хэдийн 18 бөмбөг оруулсан байна.

“Криштиану Роналду энэ онд “Алтан бөмбөг”-ийг дахин хүртэнэ гэж би бодож байна. Тэр маш сайн тоглож байгаа. Олон бөмбөг оруулсан байна” гэж Бразилын домогт хөл бөмбөгчин Роналдо ярьжээ.

Португал довтлогчийн өрсөлдөгчид дундаас энэ шагналыг Лионель Месси дөрвөн удаа хүртсэн юм. Тэрбээр мөн энэ оны ДАШТ-ий шилдэг тоглогчоор тодрон “Алтан бөмбөг хүртсэн билээ.

Шагналд нэр дэвшигчид дундаас тунаж үлдсэн гурван тоглогчийн нэрийг 12 дугаар сарын 1-нд зарлаж, ялагчийг ирэх оны нэгдүгээр сарын 12-нд нэрлэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: