sonin.mn


Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр өглөө осолд оржээ. Тэрээр мотоцикль унаж яваад осолдсон бололтой. Экс Ерөнхий сайдын биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд яаралтай эмчилгээнд орсон байна. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи, нуруу нугасандаа гэмтэл авсан гэх мэдээлэл байна.

Удирдаж байсан Засгийн газар нь огцорсон, намын даргын ажлаа хүлээлгэж өгсөн, өчигдөр ийн осолд орсон гээд түүний хувьд ойрын өдрүүдэд хүнд өдрүүд болон өнгөрсөн юм. Тэрбээр эгмээ хоёр хугалснаас гадна бусад эрхтэнүүд нь гэмтсэн байх магадлалтай учраас эмч нар түүнийг гадаадад явж эмчлүүлэхийг зөвлөж байгаа аж.

Э.Дорж