sonin.mn

Монгол Улс­­ын 28 дахь Ерөн­­хий сайд­аар томилог­д­сон Ерөн­хий сайд Ч.Сайханбилэг тамгаа хvлээж авангуутаа “Бидэнд амжилт хэрэгтэй, алдах эрх байхгvй” гэсэн. Тvvнийг Ерөнхий сайдаар батламжлах учиртай УИХ-ын нэгдсэн чуулган өнгөрсөн баасан гарагийн 09:00 цагт зарлагдсан ч манай эрхэм гишvvд аанай л уван цуван цугларсаар байтал 09:40 цаг болсон.

УИХ дахь сөрөг хvчин бvлгээрээ бойкот зарласан учир тэднийг хvлээх шаардлагагvй болж 09:45 минутад чуулганы танхимд УИХ-ын 76 гишvvнээс 39 нь морилон ирж санал хураах ирц бvрдсэн гэж vзсэнээр З.Энхболд дарга алхаа цохин хурлаа нээв.

Эрх баригч АН-ынхан тушаал авсан янзтай бараг л бvгдээрээ ирцгээсэн байсан. Харин аяс нам­уухан явдалтай Р.Бурмаа гишvvн Ерөнхий сайдад нэр дэвшигчээс гишvvд асуулт асууж эхэлсэн хойно нэлээн оройтож орж ирснээр гишvvдийн тоо 43 болж, ирц нь 56.6 хувьтай болсныг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн дээрх цахилгаан самбар зааж байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн товч намтрыг уншсаны дараа Ц.Даваасvрэн, Ц.Оюунбаатар, О.Баасанхvv, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Х.Болорчулуун, М.Батчимэг, Д.Ганбат, Г.Баяр­сайхан, С.Одонтуяа нар асуулт асууж, нэр дэвшигч Ч.Сайханбилэг тухай бvрт нь товч­­хон хариулт өгсөн.

Ямар сайндаа С.Одонтуяа гишvvн “Та гишvvдийн асуултад их бvрхэг, товчхон хариулаад байна” гэсэн ч тэгсгээд замхарсан. Асуулт асуусан гишvvдээс хамгийн хатуу, vнэн vгийг Г.Уянга гишvvн хэлсэн юм. Тэрээр “Ерөнхий сайдад нэр дэвшигч Сайханбилэгийг би дэмжихгvй. Нvvрээ угаагаад нөгөө хувцасаа өмсөөд ороод ирлээ. Танай найз С.Баярцогт таныг Ерөнхий сайд болгох гэж их гvйсэн.

Та хоёрыг нийлээд Оюутолгойн хувийг зарах гэж байгаа юм биш биз дээ гэх хардлага төрж байна. Тийм учраас би таны төлөө дарахгvй. Та Ерөнхий сайдаар томилогдох юм байна. Гэхдээ ялагдаж томилогдлоо. Маш олон хvн таныг томилохыг дэмжихгvй байна.Та томилогдохдоо аль хэдийнэ ялагдчихаад томилогдлоо” гэсэн юм. Тvvний сануулга, хатуу vгийн хариуд нэр дэвшигч Ч.Сайханбилэг “АН-д хамт зvтгэж байгаа 35 гишvvдээ би өөрийн найз нар гэж хардаг.

Тэд бvгд Ерөнхий сайдын төлөө зvтгэж байгаа гэж харж байна. Оюутолгой, Тавантолгойн төслийг шийдэж байж эдийн засгийн хvндрэл арилна. Энэ хоёр том төслийг шийдэхээс өөр арга байхгvй. Харин хэзээ, хаана гэдгийг УИХ- тайгаа зөвшилцсөнийхөө дараа шийднэ.

Та ялалт, ялагдлын талаар ярьж байна. Би хийх гэж байгаа ажил, хийхээр төлөвлөсөн, хийж байгаа ажлаараа ялна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хариуг нь барихаа ч мартаагvй. Тэгвэл АН-ын нэгэн vеийн төлөөлөл болсон М.Батчимэг гишvvн “Та Шинзо Абэ шиг амлаж чадах уу. Хоёр хоногийн өмнө Японы Ерөнхий сайд хэрэв миний явуулж буй бодлого буруудаж, эдийн засаг сэргэхгvй бол Ерөнхий сайдын суудлаа өгнө” гэж мэдэгдсэн.

Та ийм хэмжээний улс төрийн соёл гаргаж саналаараа огцорч чадах уу” гэж асуухад нэр дэвшигч “Энэ талаар нэгдсэн бодлого гаргаж хамтарч ажиллана” хэмээн хөөрхөн бөөрөнхийлсөн хариулт хэлчихэж байгаа юм. Мэдээж АН-ынхан бvх чадлаараа зvтгэж байж томилогдох гэж буй тvvнд “Огцорч чадна” гэж зоригтой дуугарах эрх байхгvй. Харин УИХ дахь бие даагч гишvv­дийн нэг Ц.Даваасvрэн “Ч.Сайханбилэг маш хvнд vед Засгийн газрыг хvлээж авах гэж байна. Нэг бол живнэ, эсвэл маш том лидер болж чадна” гэсэн нь тvvний байдлыг хамгийн оновчтой тодорхойлсон vг байв.

Vvний дараа 20 орчим гишvvн санал хэлснээр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэгийг сонгох эсэх тухай санал хураалт явагдав.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 14 хоногийн дотор багаа бvрдvvлнэ

УИХ-ын чуулганы хуралдааны санал хураалтад 44 гишvvн оролцож 42 нь буюу 95,5 хувийн саналаар дэмжигдснээр Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдов.

Тvvнийг АН-ын ганц эсэргvv Х.Баттулга, “Шударга ёс” эвслээс Г.Уянга нар дэмжээгvй. Ийнхvv АН-ын хvчтэй татаасаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрыг хуралдуулна гэдгийг хэлж, 14 хоногийн дотор багаа бvрдvvлэхээ сонордуулав. Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан тэрээр өмнө нь богино хугацаанд Гэгээрлийн сайдаар ажилласан туршлагатай. Мөн дотно анд С.Баярцогт шиг офшор данс нь гэнэт илэрч, олны өмнө нэр нvvрээ бараагvй нэгэн.

УИХ-ын индрээс эрс шийдэмгий vг хэлсэн шинэ Ерөнхий сайд vгээ дуусгаад хэзээний дасал ёсоор АН-ын бvлгийнхнийг чиглэхэд АН болон УИХ-ын дарга З.Энхболд “Суудал чинь энд” гэж чиглvvлснээр тэрээр УИХ-ын дарга З.Энхболдын зэргэлдээх Ерөнхий сайдын суудалдаа сууж, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдын тvvх хөвөрч эхэлсэн юм. Залгуулаад Төрийн ёслол хvндэтгэлийн гэр өргөөнд 13.15 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тамга тэмдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос албан ёсоор хvлээн авав.

Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь 1969 онд Дорнод аймгийн Сvмбэр суманд төрсөн. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хvмvvнлэгийн их сургуулийг тvvхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгсчээ. Хууль зvйн ухааны магистр.

Тэрбээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж, 1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга, 1996-2000 онд УИХ-ын гишvvн, 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишvvн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зvйн “Е&Т” товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байжээ.

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дахин УИХ-ын гишvvн болж, УИХ дахь АН-ын бvлгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишvvн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллажээ.

АН-ын Vндэс­ний зөв­лөлдөх хорооны гишvvн тэрбээр 2005 онд Засгийн газрын хvндэт өргөмжлөл, 2006 онд Алтангадас одон, 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулсан. Англи, орос хэлтэй.

Ч.Сайханбилэг: Бидэнд амжилт хэрэгтэй, алдах эрх байхгvй

Бид орон сууцны моргэйжийг амжилттай хэрэгжvvлж байна. Одоо бизнесийн моргэйжээ хөгжvvлэх цаг болсон. Хоёр толгойн тухай бид олон жил ярьлаа. Одоо ахин стратегийн ач холбогдолтой 2-3 ордтой болох ёстой. Мөн “Талын зам” төсөл vргэлжилнэ.

Уинстон Черчиль Дэл­хийн хоёрдугаар дайнаас өмнөхөн Английн ард тvмэнд хандан, хөлс, цус, нулимс гурвыг л амлаж чадах нь гэж хэлж байсан. Vvнтэй нэгэн адил энэ хямралаас бид ойлголцол, шийдэл, зvтгэл гурваар гарч чадна. Засгийн газар vнэхээр зовлонтой шийдвэрvvд гаргахаас өөр аргагvй болно. Хувьч­лалын дараах төрийн өмчvvдээ нэгтгэн, Сингапурын Тимас­екийн тогтолцоонд шилжиж, хувь хувьцаан дээр нь суурилсан шинэ баялгийн сан байгуулна. Ингэж ард иргэдээ хөгжvvлэх нь манай хөгжлийн зөв зам байх болно. Төрий өмчийг эзэнгvйжvvлэх ажил зөвхөн бизнесийн салбараар хязгаар­лагдах учиргvй. Хувьчлалыг нийгмийн салбарт эхлvvлж, vйлчилгээнд нь компан­ийн засаглалын шинжийг эхлvvлэх том шинэчлэлийг бид эхлvvлнэ. Биднийг 2017 оноос зөвхөн бондын төлбөр хvлээгээгvй.

Нийгмийн даатгалын сан дээрх өр төлбөр 2017 оноос өөрийгөө мэдрvvлж эхэлнэ. Иймд нийгмийн даатгалын санг шинэ зохион байгуулалтад оруулах, Скандинав, Чилийн туршлагаар менежментийг нь өөрчилснөөр хөрөнгө оруулалтын сангийн шинэ төрхөнд оруулна. Ингэснээр 2017 оноос бондын өрнөөс гадна нийгмийн даатгал гэсэн дараагийн нуман тулгуураас бид одооноос гарах юм. Эрхэм гишvvд ээ, Уинстон Черчиль Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөхөн Английн ард тvмэнд хандан, хөлс, цус, нулимс гурвыг л амлаж чадах нь гэж хэлж байсан. Vvнтэй нэгэн адил энэ хямралаас бид ойлголцол, шийдэл, зvтгэл гурваар гарч чадна. Засгийн газар vнэхээр зовлонтой шийдвэрvvд гаргахаас өөр аргагvй болно. УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, биднийг дэмжээрэй гэж та бvхнээс хvсье.

Зарим хvмvv­сийн ярьдаг­члан бид шийдвэр гаргалтын хомсдолд ороод байна. Засаг солигдох хоёр долоо хоногт хэвлэл мэдээлэл болон сошиал ертөнцөд жинхэнэ амралтын vе өрнөлөө. Нийгэм асар их талцлаа. Арай дэндvv улс төржлөө. Одоо ах дvv нараа амралтын улирал өндөрлөсөн. Хvнд хэцvv хямралаас гарах ажлын vе эхэлж байна. Бөхийн ямар ч засуул бие биеэ цоллохоо орхиж, ажил бизнес, ахуй амьдралаа татах ажилд орцгооё.

Хvн будах биш ажил бодох цаг ирлээ. Хувь хvн, хувийн хэвшил, төр засаг дор бvрнээ шамдацгаая. Цалгардаж болсон. Яам тамгынхан өнөөдрөөс ханцуй шамлан ажилдаа орцгоо.

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд одоо танхимаа бvрдvvлэх ажилдаа шууд орно. АН-ын VЗХ-ноос өгсөн чиг vvргийн дагуу бид парламентэд суудалтай бvх хvчинтэй шинэ Засгийн газар байгуулах асуудлаар ирэх өдрvvдэд зөвшил­цөнө. Нэг хэсэг нь эрх барьснаараа, нөгөө хэсэг нь хурц шvvмжилснээрээ рейтинг, нэр хvнд нь суга өсөөд байгаа юм хэнд нь ч алга. Харин улс төрийн намуудын энэ их талцалд гутарсан, итгэл алдарсан олны тоо л нэмэгдэх хандлагатай байна. Энд манай танай гэдэг эрх ашгаас илvvтэй даамжирч мэдэх хямралыг хэр­хэн шийдэх, нөгөөтэй­гvvр улс төрийн намуудаас илvv зохион байгуулал­тын болон хvний нөөцийн олонглог, хариуцлагаа бvрэн ухамсарладаг өөр хvчтэй нэгдэл нийгэмд байхгvй гэдгийг нийгэмд ойлгуулах журамт vvрэг биднийг хvлээж байна. Энэ vvргээ бид олонх цөөнх болж, хагарах бутрах замаар бус, хамтарч нийлж зvтгэх замаар биелvvлнэ. Бид 2008-2009 оны, одоогийн­хоос хvнд санхvvгийн хямралыг энэ аргаар л даван туулсан. Монгол Улс гуравхан сая хvн амтай, 10-хан тэрбум ам.долларын эдийн засагтай улс. Бодлогын зөв өөрчлөлт, гацсан ганц хоёр асуудлыг байрнаас нь хөдөл­гөлт дэмжсэн, урагшлуулсан хоёр гуравхан том төсөл бидний хямралт байдлыг эрс өөрчилнө. Тиймээс vvрэг хариуц­лагаа ухам­сарлая. Хэрэгтэй шийд­­­вэрvvдээ зориг, зvрхтэй гар­гацгаая. Өөдрөг байж, итгэл vнэмшлээ олж авцгаая. Хамгийн гол нь эв нэгдлйг эрхэмлэж, эх орноо бодъё. Хамтдаа зvтгэцгээе. Монгол орныг хөх тэнгэр нь мөнхөд ивээх болтугай. Ийнхvv 1990 оны ардчилсан хувьсгалын хоёр дахь vе Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдож тvvний цаг, минут хөвөрч эхэллээ. Ёстой л Ц.Даваасvрэн гишvvний хэлснээр “Нэг бол живэх, эсвэл маш том лидер болох” сонголтыг өөр хэн ч биш гагцхvv Чимэдийн Сайханбилэгийн оюун ухаан, эр зориг, дайчин чадвар нотлон харуулах тvvхэн цаг хугацаа явж эхэллээ. Монгол тvмний заяа буян тvших болтугай.

Эх сурвалж: