sonin.mn

Төрөөс зарласан тендерийг урьдынх шигээ авахад хэцvv болчихлоо гэж халаглах эрхмvvд байгаа дуулдана. Энэ бол vнэн байж мэднэ.

Хувьсгалын жилvvдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэдэг шиг АН-ын өнгөн дээр тендерээс төрдөг тэрбумтангууд эрс цөөрсөн юм. Томоохон компаниуд ч улстөрийн нөлөөгөө ашиглан төсвийн хөрөнгөөр зарлагадаж буй ихэнх тендерийг туудаг байв.

MCS групп л гэхэд 200 гаруй охин компанитай. Эдгээр компаниуд нь Гадаад хэргийн яамнаас зарласан өнгөт зурагт нийлvvлэх тендерт хvртэл оролцдог. Эрчим хvч, авто замаас эхлээд бичгийн цаас нийлvvлэх гэрээг хvртэл авдаг байсан юм.

Улстөрийн нөлөөтэй компаниуд жижиг ажахуйн нэгжид боломж олгодоггvй байдлыг халах, ижил тэгш боломж олгох vvднээс Шинэчлэлийн Засгийн газар Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан.

Төсвийн хөрөнгөөр хийгдэх бvх ажлын жагсаалт, бараа vйлчилгээ интернэтээр зарлагдах болсон. Уламжлал ёсоороо гэх юмуу 2-3 сонинд тендерийн зараа тавьдаг юм билээ. Төсвийн хөрөнгө хэмнэх vvднээс интернэтээр зараа тvгээх, цаашлаад гар утсанд мессеж хэлбэрээр очиж болохоор төлөвлөж байгаа аж. Зар­лагадсан тендер, бараа vйл­чилгээ бvхнийг эхнээс нь хянах боломж бvрдсэн юм билээ.

Нөгөө олон банк, татвар­ын лавлагаа, шvvхийн шийдвэр гvйцэтгэх газрын тодорхойлолт гэх мэт цаасны “vер” алгаболсон. Зөвхөн эндээс л гэхэд 193 тонн цаас, хоёр тэр бум төгрөг хэмнэчихсэн байна. Vvнийг амжилт гэнэ биздээ.

Хувь тохироод нууц тvвшинд хуйвалдаад тендер авчихдаг компаниудад шилэн тендер, шилэн данс ажиллагаа ихтэй болсон. Тийм учраас тендер будлиантуулахад төвөгтэй, асуудалтай болжээ хэмээн гонгинолдоод байгаа юм. Төрийн бус байгууллага, иргэдийн хяналт дор бvх мэдээлэл, vйл явц нээлтэй. Компанийнтvvх, намтар, эзэмшил тодорхой болоод ирсэн.

Ямар учраас тендерт ялав гэх зэрэг бvх мэдээллийг ил тавьж харуулж эхэлсэн. Одоо бvх зvйл ил тод болохоор “Тендер будлиантай” болох ямар ч боломжгvй.Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлээд байгаа ухаалаг төр, шилэн данс Худалдан авах ажиллагааны газарт бvрэн нэвтэрсэн юм билээ.

Тийм учраас Худалдан авах ажиллагааны газраас зарласан хvvхдийн тоглоомын талбай байгуулах тендерт Чингэлтэй дvvргийн 17 хорооны иргэдийн байгуулсан “Бvтээлч vйлс” бvлгэм ялсан. Тэдгээр иргэд Хөшигтийн хөндийн нисэх онгоцны тендерт бус хэрдээ таарсан 20-30 сая төгрөгийн таван ажилд нэрээ дэвшvvлж ялсан байна. Хэрдээ таарсан ажил авчихаад тэрvvхэндээ баярлаж явна.

Энэ хvмvvсээс дараа дараачийн саятан, тэрбумтан төрөхөд хэн буруу гэх юм бэ. Ерөнхий сайдын багцанд зарлагадсан сумдын эмнэлэгт эхо аппарат нийлvvлэх ажил авсан компанийн залуус “Шударга vнэн яллаа” гэж байна.

Тэд шударгаар ялж ялагдаж сурч байна.Энэ бvхэн нээлттэй ил тод болсон шилэн тендерийн амжилт юм. Цаашдаа улам сайжирч, хөгжих биз.Тун удахгvй “Шилэн дэлгvvр” гэдэг зvйл бий болно.

Эрдэнэтийн vйлдвэрт 400 төгрөгийн нойлын цаасыг 4000 төгрөгөөр шахсан гэдэг. Шахааны бизнесийг олны нvдэн “шалдалж” орхихоор vндсэн vнэрvvгээ очно. Төрийн өмчит Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой гэх мэт компаниуд бараа таваар, тоног төхөөрөмжөө өөрсдөө авдаг.

Vvнийг болиулж Худалдан авах ажиллагааны газарт өгчих хэрэгтэй юм.Худалдан авах ажиллагааны газарт ирээд “Шилэндэлгvvр”-т захиалгаа тавиулчихвал шахааны бизнес шахагдана.

Яг vнэндээ бол Захиргааны хэргийн шvvхийг тендерийн маргаанаас болж байгуулсан гэхэд болно. Бvх яам дээр төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил, бараа vйлчилгээ авах ажил зарлагдаад бөөн хэл ам болдог байв.

Тэр сайдын хvн ажил авлаа гээд дуусдаггvй зарга vvсээд явчихна. Зарга заалхайнаас болоод улсын ажил зогсчихдог байсан юм. Харин худалдан авах ажиллагааны газар бий болсноос хойш тун цөөхөн маргаан vvсдэг. Нэгнийхээ ажлыг явуулахгvй гэсэн зохиомол зарга заалхай ч vvсгэсэн тохиодол мэр сэр байдаг юм билээ.

Хэл амнаас жийрхсэн ихэнх яам, агентлагууд Худалдан авах ажилгааны газарт хандах болсон. Өөрөөр хэлбэл, бидний өмнөөс тийм ажил хийгээд өгөөч гэсэн утгатай. Аж ахуйн нэгжvvд төрөөс зарласан ажил vйлчилгээнд шударгаар өрсөлдөж ялаад ашиг орлогоо олохийг амжилт гэнэ. Худалдан авах ажиллагааны газар өнгөрсөн жил л гэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байдаг.

Тийм ч учраас АТГ-аас ил тод нээлттэй шударга төрийн байгууллагаар Худалдан авах ажилгааны газрыг нэрлэсэн. Энэ бvхнийг амжилт гэнэ. Яамны сайд, эрхтэн дархтан биш жирийн иргэн, хөдөөний малчин ч ажил vйлчилгээ авах тендерт оролцож төрөөс төрөх дараагийн тэрбумтан болох бололцоотой боллоо.

Т.Эрдэнэ

Эх сурвалж: