sonin.mn

Шүүхийн төсөв болон шүүгчдийн цалингийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Бямбаатай ярилцлаа.

 -Шүүхийн төсвийг ч танасанд танай салбарынхан шүүмжлэлтэй хандаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг баталлаа. Төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь шүүх, эрх мэдлийн байгууллагын төсөв байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалгаанд суурилсан бодит шаардлагад тулгуурласан, мөн Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудад төсвийг хангалттай сайн баталсангүй.

Миний хувьд үүнийг улс орны эдийн засгийн хямрал, нөхцөл байдал, санхүүгийн сан хөмрөгөөс шалтгаалсан гэж бодохгүй байна. Яагаад гэхээр нийт баталсан төс- вийн 0.8 хувийг л шүүхийн салбар хүссэн. Энэ хувь хэмжээ төсөвт дарамт болохгүй.

Тиймээс шүүхийн төсвийг өмнөх оныхоос бууруулахгүй байх хуулийн зохицуулалт хэрэгжсэнгүй. Өнгөрсөн оныхоос буурлаа. 2014 онд шүүхийн төсөвт хөрөнгө оруулалт үндсэндээ нойл байсан. Нэг ч төгрөг төсөвлөөгүй. Ирэх оны төсөв ч мөн ялгаагүй хөрөнгө оруулалт нойл байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн нэг ч байр баригдахгүй гэж ойлгож болно. Энэ нь эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ гэхээр Шүүхийн тухай багц хуульд тусгасан шүүхийн үйл ажил лагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.

Шүүх хурлын танхим стандартын дагуу байна, иргэд үгээ хэлэх, эрхээ хамгаалах эрх нь чөлөөтэй байна гэх мэт олон шаардлагыг төдийлөн хангахгүй гэсэн үг юм. Тиймээс миний хувьд шүүхийн төсөвт сэтгэл дундуур байна.

-Баталсан төсөв мөнгөн дүнгээрээ хэд вэ. Урсгал зардлаас таналт хийсэн үү?

 -50 гаруй тэрбум төгрөг. Монгол Улсын хэмжээний 2000 орчим захиргааны ажилтан, орон тоо нэмэгдвэл 500 гаруй шүүгчийн цалинд дээрх мөнгөний 60-70 хувийг нь зарцуулна. Үйл ажиллагааны зардлаас 3.8 тэрбум төгрөгийг хассан.

Үйл ажиллагааны зардал хасна гэдэг цаасаа, тогоо хэмнэнэ гэсэн үг. Шүүх өөрөө үйлчилгээний газар. Шүүхэд ирж байгаа олон мянган ард иргэдийн хүсэлтийг хүлээж авч шийддэг газар. Энэ бүхнээс харахад ард иргэдэд хүрэх үйлчилгээ төдийлөн сайн, ча нартай байхгүй л гэж харж байгаа.

 -Удахгүй төсвийн тодотгол хийнэ. Тэгэхээр төсвөө нэмүүлэх асуудлыг хөндөх боломж гарч ирэх байх?

 -Шүүхийн төсвийг баталчихсан. Одоо нэг л гарц бий. Тэр нь төсвийн тодотгол. Өнөөдөр манай ул сад стандартын шаардлага хангасан шүүхийн нэг ч байр, танхим байхгүй. Улсын Дээд шүүх нь хуучны Ардын хянан шалгах хорооны байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрүүгийн нэгдүгээр шүүх нь оросын цэргийн ангийн байранд байрлаж байх жишээтэй. Цагдан хорьсон хүн нь ч гэсэн стандартын шаардлага хангасан нойлын өрөөнд байрлах ёстой. Энэ бүхнээр хангахын тулд стандартын шаардлага хангасан байртай байх ёстой.

Бусад улс орны жишигт хүрдэггүй юм гэхэд байгаагаа сайжруулах хэрэгтэй. Гэтэл батлагдсан төсөв маань энэ бүх “байн”-даа хүрэхгүй. Ирэх оны төсвийг харахад миний бодлоор 2017 он хүртэл шүүхийн хөрөнгө оруулалт тэг заахаар байна.

-Шүүгчдийн цалин бас багагүй хэл ам дагуулаад байна. Ирэх оны төсөвт ч цалингийн нэмэгдлийн талаар хэлэлцсэнгүй. Тэгэхээр ирэх онд шүүгчдийн цалинг нэмэхгүй гэж ойлгож болох уу?

-Шүүгчдийн цалин асуудал дагуулж байгаа нь үнэн. Шүүгч үндэсний аюулгүй байдал, хил хязгаар, ашигт малтмал, хүний эд хөрөнгөтэй холбоотой өч төч- нөөн тэрбум төгрөгөөр хэмжигдэх асуудлыг шийддэг. Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх эрх олгосон.

Энэ шийдвэрийн төлөө шүүгчийн авч байгаа цалин амьдралын баталгаа, нийгмийн шаардлагатай зүйлийг нь хангаж чадаж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр дундаж үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хуулийн зөвлөхийн хажууд хэлмээргүй цалин тогтоосон.

Тиймээс багш, эмч нартай барьцалдуулах гээд байгаа нь Шүүхийн тухай багц хуулийг баталсан УИХ-ын гишүүдийн санаанаас гарч байна уу эсвэл гишүүд хуулиа уншаагүй, танилцаагүй ороод баталчихсан юм уу гэх эргэлзээ төрж байгаа юм. Сая төсөв батлахдаа шүүгчийн цалингийн асуудлыг хөндөж чадсангүй.

Шүүгчийн цалинг ямар хэмжээнд тооцож, шаардсан бэ гэхээр өнгөрсөн онд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсныхаа дараа мониторингийн хөндлөнгийн дүг нэлт хийсэн. Шүүгч хэдэн төгрөгийн цалин авдаг, хэдэн шүүгч орон сууцны болон цалингийн зээлтэй, аав, ээжийнхээ хажуу өрөөнд хэд нь амьдардаг юм гэх бүх талын судалгааг хийсэн.

Зах зээлийн эдийн засгийн ийм харилцааны үед шүүгч ямар эх үүсвэртэй байж ар гэртээ санаа зовохгүй ажлаа хийх вэ гэдэг нь чухал. Энэ бүхнийг судалсны үндсэн дээр шүүгчийн цалинг тэд байх ёстой юм байна гэж үзэн 50 хувиар нь л тогтоосон. 400-аадхан хүнд шүүх эрх мэдлийг атгуулчихаад бага хэмжээний цалинтай байж болохгүй. Олон улсын тавьж байгаа шаардлага, бусад улс орныг судалж дүгнэлтэд хүрч байгаа шүү дээ.

Бусад улс оронд төр нь шүүх байгууллагадаа маш их ан хаарал тавьж, итгэл өгдөг. Шүүгчээр ажиллах нь нэр төрийн асуудал гэх ханд лагыг төрүүлдэг юм билээ. Манай улсын эрх бүхий бай гуул лагынхан гадагшаа явахдаа тухайн улс орныхоо шүүхийн үйл ажил- лагаа, бүтэц зэргийг сайн судлах шаардлагатай юм шиг санагддаг.

-Шүүгчдийн цалинг УИХ тогтоох ёстой юм уу . Аль эсвэл ШЕЗ тогтоох эрхтэй байдаг уу. Энэ талаар тодруулна уу?

-Шүүгчийн цалинг УИХ тогтоох ёстой байгууллага ерөөсөө биш гэж би харж байгаа. Шүүгчийн цалинг Шүүхийн ерөнхий зөвлөл, захиргааны төв байгууллага ажлын үр дүн, ачаалал нь ямар вэ гэдгийг харгалзан тогтоодог байх ёстой.

Харин төсвийг нь УИХ батлаад, хэрхэн зөв зарцуулж байна вэ гэдэгт хяналт тавих нь зүй ёсны асуудал. Шүүгч гэдэг нэг бодьгал хүн. Түүний авч байгаа хэтэвчин дэх мөнгө рүү УИХ орох нь тийм ч сайн зүйл биш.

Өнөөдөр шүүгчийн цалинг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно гээд хуулиараа заагаад өгчихсөн. Гэтэл Шүүхийн тухай багц хуулийг батлахаас өмнө баталсан УИХ-ын тогтоолын дагуу ажлаа явуулах санал гарч байна лээ. Гэхдээ ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд ярьж хэлж байгаагаа эргэн харна байх гэдэгт найдаж байна.

-Шүүгчид одоо хэдэн төгрөгийн цалин авч байна вэ?

-Анхан шатны шүүгч хоёр сая орчим, хяналтын шатны шүүгч гурван сая 200 мянган төгрөгийн цалин авч байгаа.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: