sonin.mn

УАГАДУГУ. /ITAR-TASS/. Буркина-Фасогийн Ерөнхийлөгч асан Блэз Компаорег ард олны бослого хөдөлгөөний шахалтаар огцрохоос аргагүйд хүрсний дараа хэд хоногийн хугацаанд улс орныг удирдаж байсан дэд хурандаа Исаак Зида тус улсын Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогджээ.

Энэ тухай Буркина-Фасогийн сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ален Тьерри Уаттара мэдээлсэн байна.

Шилжилтийн Засгийн газрын Гадаад хэргийн сайдын албанд 72 настай Мишел Кафандо томилогджээ. Тэрбээр урьд нь Буркина-Фасогийн Гадаад хэргийн яамыг тэргүүлж байсан туршлагатай байна.

Зидагаас гадна цэргийн гурван хүн Засгийн газрын бүрэлдэхүүнд оржээ. Чухал албан тушаал болох Дотоод хэргийн сайдаар хурандаа Огюст Дениз Барри болсон байна.

Буркина-Фасогийн улс төрийн янз бүрийн хүчний хооронд хэд хоног эрчимтэй хэлэлцээ хийсний эцэст шилжилтийн Засгийн газар байгуулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: