sonin.mn

ПАРИС. /ITAR-TASS/. Сьерра-Леонд “Эбола” вирусийн халдвар авсан НҮБ-ын ажилтныг Францын эмч нар эмчилж чадсан бөгөөд тэрбээр эмнэлгээс гарсан байна. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. “НҮБ-ын ажилтан эмэгтэй эдгэрч, Францын нутаг дэвсгэрийг ням гарагийн өглөө орхисон” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

Энэ нь Африкт үхлийн аюултай вирусийн халдвар авсан өвчтөнийг Францын эмч нар амжилттай эмчилсэн хоёр дахь тохиолдол юм. “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын шугамаар Либерид ажиллаж байсан сувилагч есдүгээр сард Францад эмчлүүлэн эдгэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, “Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүний тоо 5400 давж, 15300 гаруй хүн халдвар авсан байна.

“Эбола” вирусийн халдварын тархалттай тэмцэх ажилд ахиц ажиглагдсан боловч сонор сэрэмжээ алдахгүй байх шаардлагатай гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн урьд нь мэдээлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: