sonin.mn

МОСКВА. /Xinhua/. Гурван гишүүнтэй олон улсын багийг суулгасан “Союз ТМА-15М” сансрын хөлгийг ОХУ олон улсын сансрын станц руу хөөргөжээ.

“Союз ТМА-15М” сансрын хөлгийг “Союз-ФГ зөөгч пуужингаар  Казахстан дахь Байконур сансрын буудлаас хөөргөсөн гэж ОХУ-ын сансрын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг “ИТАР-ТАСС”  агентлаг уламжилжээ.

Оросын сансрын нисгэгч Антон Шкаплеров, АНУ-ын сансрын НАСА агентлагийн нисгэгч Терри Вирц, Европын сансрын агентлагийн сансар судлаач Саманта Кристофоретти нар 20 кг бүхий сансрын кофе чанагчтай “Союз ТМА-15м” сансрын хөлгөөр хөөрчээ.

Сансрын гурван нисгэгч олон улсын сансрын станцад 169 хоног байх хугацаандаа шинжлэх ухааны олон туршилт хийнэ. Одоогийн байдлаар олон улсын сансрын станцад Оросын сансрын нисгэгч Александр Самокутяев, Елена Серова болон НАСА-гийн сансрын нисгэгч Барри Вилморе нар ажиллаж байгаа ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: